Аммак группын тухай

Аммак Эм Жи Эл ХХК нь ХБНГУ-ын Висмар хотод төвтэй Аммак группийн охин компани юм. Аммак ХХК нь 2003 онд байгуулагдсан бөгөөд ОХУ, Беларус, Украйн, Молдав зэрэг улсад салбартай групп компани юм. Бид нөөц боломжоо нэгтгэн зангидаж чаддаг ба ингэснээр хэрэглэгчиддээ өргөн сонголт бүхий бүтээгдэхүүн санал болгох, илүү гүн гүнзгий ноу-хау бий болгох боломж бүрддэг. Орон нутагт байрлах түншүүдийнхээ тусламжтайгаар бид дээд зэрэглэлийн борлуулалтын дараах үйлчилгээг санал болгодог.

EFP

EFP Export Industrie Service GmbH нь Ази, африкийн орнуудын чулуулгийн хими, уул уурхайн салбарт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Машин тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл болон хэрэглээний материалуудын зэрэгцээ тухайн нөхцөлд тохирох шийдлийг олох, санхүүжилтийн төслүүд боловсруулах зэрэг үйлчилгээ санал болгодог. Сэлбэг нийлүүлэх нарийн зохион байгуулалттай, орчин үеийн ложистик хэрэгжүүлдэг тул сэлбэгийн оновчтой хангамж нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгөх бүрэн чадвартай.

AL-Electric

AL-Electric нь цахилгааны болон электрон бүрдэл хэсгүүдийг нийлүүлэх чиглэлд мэргэшсэн. Дэлхий дахинд борлуулалт хийдэг тул үнэ болон хүчин чадлын уялдаа холбоог сайн хангадаг. Интернэтээр бараагаа санал болгодог тул бүтээгдэхүүнээ баталгаатай саадгүй нийлүүлдэг.

Klose

Agrar- und Handelsgesellschaft Harald Klose GmbH & Co.KG (ХАА-н үйлдвэрлэл ба худалдааны Харальд Клозе ХХК ба нөхөрлөл) нь CAF маркийн иж бүрдлүүдийг  борлуулах чиглэлд хамтран ажилладаг түнш юм. CAF тоног төхөөрөмжийг бид дээрхи компанитай хамтран боловсронгуй болгож, үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. Түүнчлэн тоног төхөөрөмжийг хэрэглэгчийн объектод ашиглалтанд оруулж өгөх, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг маш нягт хамтын ажиллагаандаа тулгуурлан гүйцэтгэдэг.

Аммак Эм Жи Эл ХХК тухай

​​

Agriculture  -  Machinery  -  Marketing  -  And  -  Consulting

Аммак Эм Жи Эл ХХК нь 2010 онд байгуулагдсан ХБНГУ-н 100% хөрөнгө оруулалттай компани юм. Бид Хөдөө аж ахуйн салбарт орчин үеийн шинэлэг техникийг технологийн хамт нэвтрүүлэхийн тулд зорин ажиллаж байна. Аммак Эм Жи Эл ХХК ХБНГУ-ын дэлхийд алдартай ХАА-н зориулалтын техник тоног төхөөрөмж нийлүүлэх, ХАА-н үйлдвэрлэлийн механикжуулалтын төсөл боловсруулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг. Бид энэ хугацаанд Монгол- Германы Засгийн газар хоорондын “ Тогтвортой Хөдөө Аж Ахуй ” төслийг санаачлан, хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авснаар өдгөө энэхүү төсөл амжилттай хэрэгжиж байна.

Дээд зэрэглэлийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулалтын дараах найдвартай үйлчилгээ, худалдааны олон жилийн туршлага нь бидний түнш компаниудын нийтлэг шинж мөн. Манай компани үйлчлүүлэгчдээ урт хугацаанд сэтгэл ханамжтай байлгахыг хичээн ажилладаг бөгөөд “Made in Germany “ стандартын бүтээгдэхүүн, үйлчилгээг нйилүүлэх нь бидний үүрэг юм.

Бид ХБНГУ-н томоохон компаниудыг төлөөлдөг. Үүнд:

  •   

CLAAS (1913 онд байгуулагдсан ) нь трактор, комбайн, талбайн хэрчигч, өвс хадагч, дөрвөлжлөн болон дугуй хэлбэртэй пресслэгч зэрэг чанар сайтай, хөдөө аж ахуйн зориулалтын техник үйлдвэрлэх уламжлалт үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх компаниудын нэг юм. Клаас компанийг үндэслэгч Август Клаас дэлхийд хамгийн анх комбайн үйлдвэрлэж байсан түүхтэй бөгөөд түүний үр ач нар комбайны үйлдвэрлэлийг эрчимжүүлж, байнга сайжруулж байснаар өдгөө Клаас компанийн комбайн 99% үр ашигтай   ( 1 % алдагдал) ажиллагаатай ургац хураах машин болж чадсан юм. www.mongolia.claas.com/

  •   

LEMKEN (1780 онд байгуулагдсан ) ХАА-н хөрс боловсруулах, ургамал хамгаалах чиглэлийн тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэх асар их туршлагатай. Лемкен компани нь тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн гол түүхий эд болох давхар гангаар бүрсэн сайн чанарын эд ангиа патенталсан байдгаараа бусад үйлдвэрлэгчдээс ялгаатай. Үүгээрээ ч чанар болон эдэлгээ сайн байдаг бөгөөд хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцсээр ирсэн юм.   www.lemken.com/

GRIMME (1861 онд байгуулагдсан ) компани нь төмс, лууван, сонгино, манжин, хүнсний ногооны зориулалтын 150 гаруй төрлийн машин үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийн 120 гаруй орон дах өөрийн салбар, төлөөний газраар дамжуулан хэрэглэгчиддээ хүргэдэг.   www.grimme.com/

  •  

BEINLICH (1964 онд байгуулагдсан) дэлхийн өнцөг булан бүрт байрлах ХАА-н үйлдвэрүүдэд зориулж BEINLICH компани дээд зэрэглэлийн бороожуулагч машин, тоноглолуудыг үйлдвэрлэн нийлүүлдэг. Энэхүү дамарт хөдөлгөөнт бороожуулагчийн тусламжтайгаар ургацынхаа хэмжээг тогтмол нэмэгдүүлэх боломжтой.   www.beinlich-beregnung.de/

ANNABURGER (1950 онд байгуулагдсан) 2016 оны 6-н сараас ХБНГУ-ын ANNABURGER Nutzfahrzeuge компанийн албан ёсны төлөөлөгч боллоо. Манай улсын газар тариалан эрхлэгчдэд маш хэрэгтэй ачигч чиргүүл болон малын өтөг бууц, тахианы сангас, кальк шохой зэргийг газар тариалангийн талбайд бордоо болгон цацахад зориулагдсан маш өндөр үр бүтээлтэй олон үйлдэлт цацагч үйлдвэрлэдэг. Монголд тус үйлдвэрийн HTS 11.04 өтөг бууц, органик бордоо цацагч болон HTS 16.12 өөрөө буулгагч чиргүүлийг 2016 оны 9-н сард эзэнд нь хүлээлгэн өглөө.   www.annaburger.de/