Засвар үйлчилгээ

​​Бид урт удаан жилийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл бүхий харилцааг чухалчилдаг. Мэдээж хэрэг борлуулалтын дараах үйлчилгээ шуурхай, найдвартай байх нь бүхнээс чухал.

Тухайн салбартаа олон жил ажилласан Германы техник тоног төхөөрөмжийн сургалтанд хамрагдсан засвар, үйлчилгээний багаар дамжуулан бид сэлбэг хэрэгслийг богино хугацаанд нийлүүлж, машин техникийг газар дээр нь засна. Тариалалтын болон ургац хураах үед зайлшгүй хэрэг болдог сэлбэгүүдийг бид хотын төвд байрлах агуулахдаа байнгын хадгалж байдаг ба манай засвар үйлчилгээний агуулахаас шууд захиалан авч болно. 

Ашиглаж байсан техник

Та биднээс ашиглагдаж байсан боловч чанартай машин, төхөөрөмж асууж болно. Бид таны захиалгыг хүлээн авч таны хүсэлд нийцсэн техник тоног төхөөрөмжийн сонголтыг хийж өгнө. Захиалагчийн хүсэлтээр Германаас тээвэрлэх тээврийг хариуцан хийх ч боломжтой.

Сэлбэг

Ямар ч техник хэдэн мянган сэлбэгээс бүтдэг бөгөөд зарим нэг нь тодорхой хугацаанд байнга солигдож байх шаардлагатай техник үйлчилгээний сэлбэгүүд байдаг. Эдгээрийг хугацаанд нь сольсноороо та техникийн эдэлгээний хугацааг уртасгаж байна гэсэн үг юм.

Манай компани нь ХБНГУ-д үйлдвэрлэсэн CLAAS ба LEMKEN –ийн бүх төрлийн шинэ ба хуучин техник тоног төхөөрөмжийн оригинал сэлбэгийг Монголд нийлүүлэх онцгой эрхтэй бөгөөд агуулахдаа 1000 гаруй нэр төрлийн оригинал сэлбэг, тос тослох материал өөрсдийн агуулахаас хурдан шуурхай байнга нийлүүлж байна.

Бид захиалсан сэлбэгийг өөрсдийн тусгай онлайн системээр дамжуулан яаралтай тохиолдолд 5-7 хоногт онгоцоор нийлүүлнэ.

Германаас хуучин техник тоног төхөөрөмж худалдан авагчдын өмнө тулгарч байдаг нэгэн бэрхшээлтэй асуудал бол оригинал сэлбэг олох явдал юм. Хэрэв та өөрийн худалдан авсан хуучин техник тоног төхөөрөмжиндөө сэлбэг худалдан авах гэж байвал манайд хандах тохиолдолд техник дээр байрлах төмрөн пайзан дээрх өгөгдлийг бичиж ирээрэй. Энэ арлын дугаараар дэлхийн бусад орны нэгэн адилаар бид таньд  электрон каталогийн тусламжтайгаар зөвхөн таны техникт таарах сэлбэгийг сонгож өгөх болно.

Тухайлбал GRIMME үйлдвэрийн GL 410 ба GL 34 моделийн 4 мөрний үрлэгч, мөр хоорондын сийрүүлэгч, хамар үүсгэгч болон GL 1700 копатель, DR 1500 маркийн 2 мөрний комбайн бүх төрлийн техникийн чанарын өндөр шаардлага хангасан оригинал сэлбэгийн захиалга аван байнга нийлүүлж байна. Сэлбэгийн захиалга хийхэд шаардлагатай каталогийг тухайн техникийн үйлдвэрлэсэн оноор нь танай компанид олж өгөх боломжтой.

Сэлбэгийн захиалгыг 11-12 сардаа авч хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хаврын тариалалтын өмнө буюу 4-н сард Германаас өөрийн чингэлгээр хүргэж үйлчилнэ. Ингэснээр бид үйлдвэрээс эрт захиалсны хөнгөлөлттэй үнээр сэлбэг нийлүүлэх боломжтойгоос гадна тээврийн хөнгөлөлтийг ч захиалагч нарт санал болгодог.

Үйлчилгээ

Аммак Эм Жи Эл ХХК нь Герман чанар, герман технологийг монголд нэвтрүүлэхийг хичээн ажилласаар ирсэн билээ. Энэ оноос эхлэн бид бүх төрлийн гидрийн шланкийг захиалагчийн хүссэн диаметр болон бусад хэмжээсийн дагуу чанарын өндөр түвшинд Герман технологиор засварлаж, сольж пресслэх үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Бүх төрлийн гидрийн даралтын шланкгийг захиалагчийн хүссэн диаметр болон уртын хэмжээнд тааруулан чанарын өндөр түвшинд базаж үйлчилж байна. Та уг үйлчилгээг авахыг хүсвэл  манай техникийн ажилтнуудтай 99105075, 77155075 утсаар холбогдоно уу.

Санхүүжилтийн боломжууд

     

Аливаа техник тоног төхөөрөмжийг худалдан авахад санхүүгийн зөв гарц нь их чухал байдаг. Бид Монголын арилжааны банкууд болох ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН банк, ГОЛОМТ банк, ХААН банк, ХАС банк болон түрээсийн санхүүжилтийн Хас лизинг ХХК, TDB Лизинг ХХКомпаниудтай хамтран худалдан авагчиддаа хүү багатай, урт хугацаатай санхүүжилтийг санал болгон ажилладаг.