Торон борной

Треффлер маркийн торон борнойг 1,50м - 15м авцын өргөнтэйгээр үйлдвэрлэдэг ба үндсэн тоноглолоос гадна олон төрлийн сонголттой нэмэлтээр тоноглож болно. Мөн гидрээр болон электроноор шүдний даралтыг тохируулах боломжтой.
 
Треффлер маркийн торон борнойн онцлогууд:

  • Өндөр буюу нам ургалттай таримлууд болон уламжлалт ба цэвэр биологийн тариалалтын үед ч хэрэглэх боломжтой
  • Шүдний даралтыг 200 – 5000г-ын хооронд тохируулна
  • Шүдний хазайлтын өнцгийг тохируулах боломжгүй учир ажлын бүхий л түвшинд жигд боловсруулалт хийнэ
  • Патентчилагдсан, тэгш бус гадаргуунд сайтар тохирч ажиллах чадвар бүхий шүд өргөгчтэй

 
Хогийн ургамалтай механик аргаар тэмцэхэд

Үндэслэсэн хогийн ургамлыг хөрснөөс сугалж гарган хатаах, эсхүл түүний өсөлт хөгжилд саад хийх үйлчилгээтэй. Хөрсөөр хучих аргаар газрын гүнд үндэслэж буй хогийн ургамлын өсөлтөд саад учруулдаг. Гүнийг зөв тохируулан боловсруулалт хийх замаар (суулгацаас дээгүүр түвшинд орших өнгөн хөрсийг самнах) капилларын үйлчлэлийг таслан зогсоох үүрэгтэй. Шүдэт борнойн даралт хойд чиглэлд нэмэгдэхгүй (шүднүүд нь эвхэгдэггүй) тул өөрөө өөрийгөө цэвэрлэх өндөр чадвартай. Эсэргүүцлийн хэмжээ тодорхой цэгт хүрснээр шүднүүд нь дээшээ өргөгдөнө.

Далан гарган тариалдаг ургамлууд (Жишээ нь: Төмс)
 
Шүдний даралтыг 500 г дээр тохируулсан гэж үзье. Энэ тохиолдолд борнойн шүднүүд хажуу тийш шахагдахгүйгээр далангийн орой, хажуу болон ёроол хэсэгт тогтмол 500 г-ын даралттайгаар самнах болно. Үүний үр дүнд төмсний талбай нэгэн жигд самнагдах бөгөөд төмсний булцуу гэмтэх, газрын хөрсөн дээр гарч ирэх байдал үүсэхгүй.

Ногоон талбайг арчилж тордоход ашиглахын давуу тал

Хаврын улиралд уг борнойг олон эффекттэйгээр ашиглах нь зүйтэй. Овгор шороог буцаан тэгшилж хөрсөнд бордооны боловсруулалт хийх үед нь өнгөн хөрсийг сийрэгжүүлэх, хөрсийг агааржуулах зорилготой. Ногоон бордуурт нэмэлт чиг ашигласнаар үзүүлэх үйлчлэл нь нэмэгдэнэ. Хурдтай явж буй үед газрын гадаргуу тэгш бус эсхүл ажлын авцын өргөн ихтэй тохиолдолд шүдний даралт ямар ч нөхцөлд нэгэн хэвийн байх бөгөөд шигдэж орох ба хоёр тийшээ савалт үүсэхгүй байх давуу талтай.

 

 

  Tөрөл Хумих систем Авцын өргөн Талбайнууд Тээврийн өргөн Жин Зүтгэх хүчний хэмжээ
1

Ts 170

  1,50м 1×1,70м 1,70м 170кг 7кВт/10м.х
2

Ts 300

  2,80м 1×3,00м 3,00м 260кг 11кВт/15м.х
3

Ts 300 Урд

  2,80м 1×3,00м 3,00м 260кг 11кВт/15м.х
4

Ts 320 Урд

  3,00м 1×1,70м+2×0,75м 2,90м 260кг 11кВт/15м.х
5

Ts 320M

Гараар 3,00м 1×1,70м+2×0,75м 2,90м 240кг 11кВт/15м.х
6

Ts 320

Гидрээр 3,00м 1×1,70м+2×0,75м 2,90м 290кг 11кВт/15м.х
7

Ts 470

Гидрээр 4,50м 1×1,70м+2×1,50м 2,90м 420кг 18кВт/25м.х
8

Ts 520

Гидрээр 5,00м 1×1,70м+2×1,75м 2,90м 470кг 18кВт/25м.х
9

Ts 620

Гидрээр 6,00м 1×1,70м+2×2,25м 2,90м 560кг 29кВт/40м.х
10

Ts 620/M3

Гидрээр 6,00м 1×1,70м+2×1,60м 3,00м 600кг 29кВт/40м.х
11

Ts 620/5

Гидрээр 6,40/4,50/1,50м 1×1,70м+2×1,50м+2×0,75м 3,00м 700кг 37кВт/50м.х
12

Ts 770/3

Гидрээр 7,50м 1×1,70м+2×3,00м 2,90м 650кг 37кВт/50м.х
13

Ts 770/M3

Гидрээр 7,50м 1×3,00м+2×2,35м 3,00м 700кг 37кВт/50м.х
14

Ts 770

Гидрээр 7,50м/6,00м 1×1,70м+2×2,50м+2×0,75м 2,90м 750кг 37кВт/50м.х
15

Ts 920/M3

Гидрээр 9,00м 1×3,00м+2×3,10м 3,00м 850кг 44кВт/60м.х
16

Ts 920/M3/5N

Гидрээр 9,00м 1×3,00м+2×1,60м+2×1,50м 3,00м 1050кг 44кВт/60м.х
17

Ts 920/M3/5

Гидрээр 9,00м 1×3,00м+2×2,35м+2×0,75м 3,00м 900кг 44кВт/60м.х
18

Ts 1220/M3

Гидрээр 12,00м 1×3,00м+2×2,35м+2×2,25м 3,00м 1200кг 59кВт/80м.х
19

Ts 1520 H

Гидрээр 15,00м 1×3,00м+2×3,10м+2×3,00м 3,00м 1600кг 74кВт/100м.х

Техникийн үзүүлэлт татах

Танилцуулга Герман хэл дээр Татах