Ургамал хамгаалал

ЛЕМКЕН үйлдвэрийн ургамал хамгааллын бүтээмж сайтай, шинэ хийцийн техник

Ээлжлэн тариалалтын систем болон хөрс цаг уурын зонхилох төлөвт нийцүүлэн илүү үр ашигтай ажиллахын тулд орчин үеийн газар тариаланг улам илүү хэмнэлттэй зохистой хэмжээнд хөтлөн явуулдаг болж байна. Бүх төрлийн таримлаас өндөр ургац авах шаардлагыг дагаж ургамал хамгааллын болон хөрсөнд шингэн бордоо хийх техник нь хэрэглэхэд өндөр нарийвчлалтай, эдлэхэд найдвартай, үйлчилгээ хийхэд тохиромжтой байх шаардлагатай болж байна.

Ургамал хамгаалалын арга хэмжээг амжилттай хөтлөн явуулах нь өндөр ургац авах гол нөхцлийн нэг мөн. Орчин үеийн өндөр бүтээмжтэй хор цацах машинууд нь хүрээлэн байгаа орчныг нэгэн зэрэг хамгаалахын зэрэгцээ хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх болон үйлдвэрлэлийн зардлыг бууруулах гэсэн хоёр асуудлыг зохистой харьцаатай шийдвэрлэхэд тариаланч-мэргэжилтэн нарт дэмжлэг үзүүлнэ.

Лемкений үйлдвэр хэрэглэгчийн бүхий л талын шаардлагад нийцсэн сайн бодож хийгдсэн ургамал хамгаалалын машиныг санал болгож байна.Энэхүү техник нь хэрэглэхэд найдвартай, энгийн ажиллаагаатай, ажиллуулахад нарийвчлал өндөртэй бөгөөд 12 метрээс 39 метр хүртэл авцын өргөнтэй, 800 литрээс 6.000 литрийн багтаамжтай уусмалын савтай юм.

Иймээс Лемкений үйлдвэр зах зээлд чиргүүлийн болон дүүжин угсрагддаг хор цацах машины доорх төрлүүдийг гаргадаг:

  • Хор цацах дүүжин угсрагддаг Сириус
  • Примус загварын хор цацах чиргүүлийн машин
  • Альбатрос загварын хор цацах чиргүүлийн машин