Тэгш гадаргуутай хагалгаа - өндөр ургац авах баталгаатай нөхцөл
Эрдэнэ шиш тариалах талбайн хэмжээ нэмэгдэх болсон сүүлийн жилүүдэд анжис ашиглах нь улам илүү ач холбогдолтой болж байна. Анжис ашигласнаар таримал ургамлын өвчлөлийг багасгах, биологийн янз бүрийн идэвхитэй бодист тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх замаар хог ургамлыг механик аргаар устгах, шинэ хортонтой тэмцэх зэрэг олон үүрэг зорилгыг хангана. Таримлын үндэсний систем үүсч хөгждөг хөрсийг сийрүүлэх, агааржуулах нь арвин ургац авах тун аятай нөхцөл бүрдүүлдгийг судалгаагаар тогтоосон байдаг.
ЛЕМКЕН фирмийн анжис үйлдвэрлэлийн бүх хөтөлбөр нь ямар ч аж ахуй, ямар ч фермер өөрийнхөө онцлог нөхцөлд тохируулан сонголт хийж болохуйц бүх төрлийн анжисанд зориулсан нэмэгдэл төхөөрөмж, иж бүрдлийн маш өргөн нэр төрлийг багтаасан байдаг. Ийм төрлийн нэмэгдэл тоноглол, төхөөрөмжид чулуунаас хамгаалах механик юмуу гидро ажиллагаатай систем, хагалагдсан хөрс анжисны хошууны хооронд гацаж тээглэх явдлаас сэргийлэх үүднээс хошуу хоорондын зайг сонголтын олон хувилбартай хийдэг, нэг хошууны хагалах өргөний хэмжээг шаталсан болоод илүү алгуур шилжилттэй өөрчлөх механизм зэрэг багтдагийг дурдаж болох юм.
Лемкен фирм 40 м.х-ээс дээш чадалтай ямар ч трактор байсан түүнд тохируулан төрөл бүрийн хөрсний нөхцөлд таарсан анжисыг санал болгож байна: