Хадах анги

Дагалдах тоноглол – ЖАТКА
CLAAS үйлдвэрийн олон төрлийн комбайнуудыг ямар ч хэрэглээний зориулалтаар сонгон авч болно. Тариа хураах процесс жатка дээр эхэлдэг учраас түүнийг зөв сонгох нь таны техник үр бүтээлтэй, ашигтай ажиллахад чухал юм.
CLAAS фирм бүхий л төрлийн таримлыг хадаж чадах жаткийг санал болгодог болохоор хураалтыг маш уян хатан зохион байгуулж болно. Улаан буудай, хөх тариа, арвай, хошуу будаа мэтийн үр тарианы ургамал ч бай, рапс, хошоонгор ч бай ямар ч таримлыг хураахад CLAAS-ийн жатка нь тухайн комбайны хүчин чадлыг бүрэн ашиглаж чадна.
Олон төрлийн хийцтэй жатка, нэмэлт тоноглол нь ямар ч төрлийн техник, аль ч төрлийн хэрэглээ, бүхий л таримлыг хураахад хэрэгтэй тэр зүйл чинь мөн.  
 

Стандарт жатка  - Шалгарсан хадуур
CLAAS –ийн С900 –аас С370 хүртэлх загварын жаткууд үр тарианы ургамлыг маш сайн хадна. Энхүү жатка нь энгийн хийцтэй болохоор түүнд үйлчилгээ хийхэд хялбар, үнэмлэхүй найдвартай байдлыг хангаж, таны комбайн бүтээмж сайтай ажиллахад тусална.
Хадах аппаратын үйлчилгээ шаарддаггүй дамжуулга
Тосон ваннатай, үйлчилгээ шаарддаггүй ганхлуурт механизмаар (WB) хадах аппаратын хөрөөнд хөдөлгөөн өгнө. Хадах аппаратын онцгой бөх энэ дамжуулга хөрөөг 1120 шилжилт/мин хурдтай ажиллуулна. Дамжуулгын ремень автоматаар чангалагдана.
Тарианы массын жигд урсгал
Жаткийн олон тооны хуруугаар тоноглогдсон шнекийн хоолойны диаметр нь 380 мм, түүний ороодсын өндөр нь 100 мм юм. Хуруунууд нь хадагдсан тарианы шалан дээрх хэсгийг хамахад шнекийн ороодсоор тэр нь татагдан голын хэсэг рүүгээ шилжиж налуу дамжуулга руу орно. Хурууны цухуйлтын хэмжээг хурааж байгаа тариаг жигд дамжуулах үүднээс тарианы байдлаас хамааруулан тохируулдаг. Шнекийн шалнаас өргөгдөх хэмжээг тарианы байдалд тохируулан тааруулдаг.
Рапс хураахад зориулан хурдан тоноглож болно
Стандарт жаткуудыг хажуугийн хутга бүхий рапс хураахад зориулсан нэмэгдэл төхөөрөмжөөр (рапсын ширээгээр) тусгай багаж хэрэглэхгүйгээр тоноглож болно.Үүний тулд зөвхөн иш ярагчийг авах хэрэгтэй. Төхөөрөмжийг жаткад бэхлэхдээ хялбар ажиллагаатай түгжээг ашигладаг. Рапсын төхөөрөмж нь салгаж болдог дугуйныхаа тусламжаар талбай дээгүүр чөлөөтэй шилжинэ. Жаткийг рапсын төхөөрөмжтэй нь хамт чиргүүлийн тэргэнцэр дээр зөөж болно.
Стандарт шийдлийн олон давуу талууд

  • Бүх төрлийн комбайнд таарна
  • Жаткийн шал найдвартай бөх
  • Тосон ваннатай ганхлуурт механизмын ачаар хадах аппарат найдвартай дамжуулгатай байх ба ямар ч үйлчилгээ шаардахгүй
  • Жаткийн шнек олон тооны хамах хуруунуудтай
  • Гадна талаас нь цэвэрлэж болох механизм (C 490, C 430, C 370)

VARIO  жатка- Шал нь өргөсдөг VARIO жатка
Тарианы жигд урсгалтай
Голдоо тулаастай мотовил нь хадуур хэлбэрийн хамагч шүдтэй болохоор тариа ороохоос найдвартай хамгаалагдсан байдаг ба мөн полимер эдээр хийсэн патентлагдсан цөн нь элэгдэлд тэсвэртэйгээс гадна далбааны эргэх хөдөлгөөнйг хөнгөн болгодог. Үүний үр дүнд тарианы массын урсгал жигд, ажиллагаа нь тогтвор сайтай байна.
Бүтээмжийг нэмэгдүүлж түлш зарцуулалтыг багасгана
Хамгийн их бүтээмж
VARIO загварын жатка бүтээмжтэй ажиллах  бүхий л боломжийг дүүрэн ашигладаг. Жаткийн алгуур шилжиж тохируулагддаг шал нь цайруулах аппаратад тариаг жигд оруулна.Түүнээс гадна түлшний зарцуулалтыг багасгаж комбайнч бүтээмжтэй ажиллахад туслана.
Хадалтыг нямбай цэвэр хийнэ
Үр тарианы ургамлыг хадах үед жаткийн шалыг 20 см хэмжээгээр өргөсгөх юмуу 10 см нарийсгаж болох ба ингэснээр хадагдсан тарианы урсгалыг зохистой болгож, хадах процессыг сайжруулна.
Давуу талууд

  • Янз бүрийн өндөртэй тариа хадахад таарч тохирно
  • Цайруулах барабаны тогтвортой эргэлт, цайруулах, цэвэрлэх ангийн тогтвортой ажиллагааг хангана
  • Комбайны хүчин чадлын үзүүлэлт хэлбэлзэл багатай байна
  • Цайруулах аппаратад огцом ачаалал ирэхгүй
  • Дамжуулгын эдэлгээг уртасгана
  • Комбайны хүчин чадал дүүрэн ашиглагдана

Комбайнууд илүү хүчин чадалтай, бүтээмж сайтай болохын хэрээр жаткийн авцын өргөнийг нэмэгдүүлэх шаардлага гардаг. VARIO загварын 12 м болон 10.5 м авцын өргөнтэй олон зориулалттай жатка нь өндөр хүч чадалтай комбайнуудад зориулагдсан. Ийм жаткууд комбайны бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй талбай дээгүүр машин явах тоог цөөлдөг болохоор хөрсөнд ээлтэй, ажлын үед талбайн захад эргэхэд зарцуулах хугацааг багасгадаг.
Хүчтэй дамжуулга
VARIO 1200 болон 1050 загварын жаткийн хутганд кардан болон редуктороор дамжуулан хоёр талаас нь хөдөлгөөн өгдөг учраас техникийн шаардлагыг бүрэн хангадаг. Бөмбөрцөг холбоостой кардан гол жаткийн тавцан янз бүрийн байрлалтай байхад салангид ажиллагаатай хадах аппаратыг нь найдвартай, өндөр хурдтай ажиллах нөхцлөөр хангана. Редукторын  яг нэгэн зэрэг (синхрон) ажилладаг дамжуулга хутганд жигд хөдөлгөөн өгч, кардан гол нь эргэлтийг ямар ч хий эргэлтгүйгээр дамжуулна. Гэхдээ ийм хийцийн үйлчилгээнд  хамгийн бага хугацаа зарцуулдгаараа онцлог.
Түлшийг хэмнэлттэй зарцуулна
VARIO 1200 болон VARIO 1050 загварын жаткууд рапсын хутганд зориулсан салангид ажиллагаатай гидромотортой байдаг учир рапс хураагаагүй үед эрчим хүч, түлшийг хэмнэх боломж бий болгоно.
Тарианы урсгал жигд байна
Шнекийн олон тооны хуруунууд тариаг налуу дамжуулга руу жигд татаж өгөх бөгөөд тэдгээрийн цухуйх уртын хэмжээг тарианы байдалд тааруулан тохируулдаг. Шнекийг шалнаас дээш өргөх, доошлуулах тохируулгыг хураалтын нөхцөлд тохируулан хийнэ. Голдоо тулгууртай мотовилын тахир хийцтэй хамах шүднүүдэд тариа ороох явдал гарахгүй бөгөөд анх патентлагдсан хийцээрээ байгаа болно.

Бүтээмжтэй ажиллагааны үзүүлэлтүүд
Хутга жигд ажиллах нөхцлийг хангасан хоёр талаас нь хөдөлгөөн өгдөг синхрон ажиллагаатай найдвартай дамжуулгын механизм
Салангад ажиллагаатай хутганд даяллаар биш шулуун шугамаар хөдөлгөөн өгч шилжилтийг минутад 1334 удаа хийдэг болгосон
Төвлөрсөн тулгууртай мотовил, тарианы урсгалыг жигд, тогтвортой болгосон шнек
Жаткийн шнекийн диаметрыг ихэсгэж 660 мм болгосон, тариа ороохоос сэргийлсэн хамгаалалттай, тариаг сайн хамж татдаг болсон
Тариаг жигд урсгах зориулалттай гадна талаасаа тохируулагддаг зайлуулах тавцан
Тариа хамах шүдний полимер материалаар хийсэн тулаас, тариа ороох явдлаас аль болох хамгаалах зориулалттай хийц бүхий мотовил
Эрчим хүч хэмнэх, хутганы элэгдлийг багасгах зориулалттай рапсын хутганд тусад нь хөдөлгөөн өгдөг мөн салгаж болдог гидромотор
Хэт ачааллаас хамгаалах шинэ хийц нь эвдрэлээс сэргийлж чадна.

RAKE UP – зарчмын шинэ хийцийн хамагч ( Подборщик )
Мөрлөсөн тариаг хамах

Энэхүү мөрлөсөн тариа хамагч нь хамагч шүднүүдийн хөдөлгөөнийг тусгай даялалаар явуулдаг замтай. Шүднүүдийн хөдөлгөөнийг удирддаг голыг зургаан ширхэг баригч дээр тогтоосон. Газраас мөрлөсөн тариаг татахдаа хамах шүднүүд доош бууж нэмэгдэл хөдөлгөөн хийснээр тариаг хаягдал үлдээлгүй хамахаас гадна чулуу хамагдахаас сэргийлдэг. RAKE UP хамагчийн туузан зөөгүүр татагдаж ирсэн тариаг жаткийн шнекрүү жигд дамжуулна.
Дамжуулга ба удирдлага
RAKE UP загварын хамагчид хөдөлгөөн дамжуулахдаа ремень, гинжин дамжуулга хэрэглэдэг нь эргэлтийг эрчим хүчний алдагдалгүйгээр өгөхөөс гадна техникийн үйлчилгээ хийх үеийн хөдөлмөр зарцуулалтыг багасгана. Хамагчид хөдөлгөөн дамжуулах үндсэн механизм нь 90 градус өнцгөөр чиглэл өөрчилдөг редуктор байдаг. Редукторын эргэлтийн давтамжийг өөрчлөхдөө бүхээгээс шууд удирдана. Хамагчийн эргэлтийн хэмжээ нь комбайны урагшлах хурдтай автоматаар зохицуулагдаж байдаг болохоор тарианы урсгал жигд байна..
Дарагч
Хоёр секц бүхий дарагч нь хамагдсан тарианы урсгалыг жигдрүүлэхэд туслана. Дарагчийг дээш доош нь болгохдоо гидросистемээр удирдаж ургац хураах үеийн тухайн нөхцөлд тохируулна.
Хамагчийн дугуй
Хамагчийн хоёр захад байрлах жижиг дугуй нь ажлын үед хамагчийг дээш доош байрлуулах өндрийг тохируулахаас гадна чулуу хамагчийн шүдэнд өртөгдөхөөс сэргийлнэ.