Хөрс боловсруулах

Гуурстай талбай  боловсруулах болон ургамлын үлдэгдэлтэй талбайг тариалалтад бэлтгэхэд зориулсан олон загварын машинууд

Гуурстай талбай боловсруулах технологид сүүлийн жилүүдэд их өөрчлөлт гарлаа. Урьд өмнө нь гуурстай талбай боловсруулах үндсэн зорилго нь хог ургамалтай тэмцэх, хөрсийг сийрүүлэх явдал байв. Өнөөдөр газар тариаланд гербицид их хэрэглэж байгаагаас үндсэндээ талбай хог ургамалгүй болсон. Зөвхөн бага зэргийн хог ургамал л талбайд үлддэг болжээ.

Их өргөн авц бүхий жаткатай комбайнууд хураалтын үед их хэмжээний сүрлийг сайн хэрчиж жижиглэх ёстой боловч сүрэл хэрчиж жижиглэх төхөөрөмж нь нийт массыг зохих ёсоор жижиглэж, жаткийн өргөнтэй тэнцэх зурваст цацаж чадахгүй байна. Ургамлын үлдэгдэлтэй талбайд үр суулгахад тарьж байгаа таримлын үртэй хамт их хэмжээний үлдэгдэл масс хөрсөнд ордог учраас талбайд байгаа сүрлийн үлдэгдлийн хэмжээ шийдвэрлэх хүчин зүйл болдог.

Гуурстай талбайд хийх эхний боловсруулалтаар хөрсний босоо капилярыг эвдэж  чийг ууршихаас хамгаалах ёстой. Харин ургамлын үлдэгдэлтэй талбайд үрэлгээ хийхийн өмнө талбайд байгаа ургамлын үлдэгдэл соёолсны дараа талбайн гадаргуу дээр байгаа сүрлийн нягтралыг багасгахын тулд дахин боловсруулж дараах ургамлын үр соёолох нөхцлийг бүрдүүлэх ёстой.

Дэвшилттэй, эрчимтэй үйлдвэрлэл эрхэлдэг фермер, аж ахуйнууд газар нутгийн байршил, хөрсний төрөл, ээлжлэн тариалалтын зонхилох төрлөөсөө хамааруулан гуурстай талбайг боловсруулах, ургамлын үлдэгдэлтэй талбайд тариалалт хийхийн өмнө хөрсөө боловсруулах арга шийдлээ сонгох бололцоо гаргасан олон загварын жижиг дисктэй цант борной, гуурстай талбай болосвруулахад зориулсан сийрүүлүүрийг ЛЕМКЕН санал болгож байна.

  • Heliodor болон Rubin загварын жижиг дискт цант борной
  • Kristall загварын сийрүүлүүр
  • Karat загварын эрчимт ажиллагаатай сийрүүүлүүр
  • Топаз загварын энгийн хийцтэй сийрүүлүүр
  • Лабрадор загварын гүн сийрүүлүүр
  • Нэг суурь ангитай янз бүрийн машин багажид зориулсан тээвэрлэх Gigant систем