2ie Шугаман усалгаа

Цамхагт - шугаман усалгааны систем
Бид 2iЕ компанитай хамтран ажилласнаар усалгааны Цамхагт-шугаман системийг санал болгож байна. Найдвартай, бүрэн автомат ажиллагаа нь хүний ажиллагааг маш их хөнгөвчилнө. Бүр 40 жилийн өмнө ашиглалтад өгч байсан ийм систем өнөөдөр ч ажилласаар байна.
Том хэмжээний талбайд тарьсан ямарч тарималд хэрэглэхэд эрчим хүч болон усыг хэмнэнэ. Усалгааг бага даралтаар, жижиг дуслаар хийнэ.


Цамхагт - тойргийн усалгааны систем
Аль ч төрлийн тарималд тохирох, тойрч усалдаг төхөөрөмж нь их өргөн энгээр усалгаа хийнэ. Системийн хэрэглээний бага даралтаар найдвартай ажиллана.
Суурин юмуу зөөврийн суурьтай, мөн дугуйн дээр байрлалтай энэхүү төхөөрөмжийг трактор хэрэглэхгүйгээр алсаас удирдан ажиллуулж болно.

A.G.S. электроникийн удирдлага

  •   Ажлын хугацаа, эрчим хүч, ус хэмнэнэ
  • Программчилсан тохиргоо хийхэд хялбархан
  • Нарийн байрлал, 0.10 хэмжээтэй тоосруулалт
  • Усалгааны төгсгөлийн хэрэгсэл болон арал холбох
  • Тодорхой бүс нутагт тохируулан янз бүрийн хэмжээтэй тунадас оруулна

Шугаман төхөөрөмж нь бүхий л төрлийн хэмжээтэй талбай болон төрөл бүрийн тарималд тохирохоос гадна толгод гүвээтэй талбайд ч таарна.
Бага даралтаар усалгааг гайхалтай сайн хийнэ. Гидрантыг оновчтой байрлуулснаар усыг хэмнэнэ.  

Автомат ажиллагаатай нэмэлт хэрэгсэл

Усалж байгаа талбайн булан, өнцгийг услахад зориулсан тусгай програмаар удирддаг нэмэгдэл хэрэгсэлтэй. Мөн тусгай програмаар ажилладаг хамгийн захад байрлах  шүршигч хошуу тавьж болно. Нэмэгдэл хошуу тавихын тулд сүүлийн тулгуур дээр даралт ихэсгэх шахуурга тавьдаг.


Гипподром
Цамхагт-шугаман систем бол ямар ч хэлбэртэй талбай, ямар ч төрлийн тарималд таардаг “бүхнийг чадагч систем” бөгөөд тун уян ажиллагаатай, удирдаж ажиллуулахад хялбархан юм.

 

1. Файл татах Англи хэл

2. Файл татах Орос хэл