Үрэлгээний давуу талууд

ЛЕМКЕН –ий хос цант чанартай үрэлгээний сошник

Сайхан санаанаас төгс үр дүн гардаг

Байнгын өсч байгаа зардлын улмаас фермерүүд, аж ахуйн нэгжүүд хөрс боловсруулах уламжлалт болон цомхотгосон технологийн алийг нь ашиглахаа уян шийдэж чаддаг байх ёстой. Цөөн боловсруулалтын буюу цомхотгосон технологийг ашиглахдаа хос цант сошник хэрэглэхийг урьтал болгодог. Ийм сошник ямар ч нөхцөлд найдвартай ажилладаг болохоор ямар технологи хэрэглэхээ фермерүүд өөрсдөө сонгох боломжтой болно.

Параллелограммын механизмд бэхлэгдсэн, гүн тохируулах резинэн бөгжтэй,  дарагч бултай Лемкений хос цант сошник хөрсний янз бүрийн нөхцөлд яг нэг тогтоосон гүнд үрийг  суулгана. Ажлын хурдыг нэмсэн байлаа ч хос цант сошникийн үр суулгах гүний хэмжээ тогтвортой байна. Сошникийн даралт, үрлэх гүний хэмжээг салангад тохируулж болдог. Ингэж л ямар ч нөхцөлд байсан үр суух гүний хэмжээ, сошникийн даралт хоёрыг тус тусад нь тохируулснаар оновчтой, тогтвортой гүнд үрлэх баталгааг бий  болгодог.

Жигд хөдөлгөөн

Бүр 5 км/ц-ийн хурдтай ажиллахад л параллелограммын механизмд бэхлэгдсэн хос цант сошник тулгуур ишэнд бэхлэгдсэн нэг цант сошниктой харьцуулахад хэвтээ хавтгайд хэлбэлзэл багатай илүү тогтвортой байдаг. Энэ давуу тал нь ажлын хурдыг нэмэгдүүлэхэд бүр илүү харагдана. Германы ХАА нийгэмлэгээс (DLG) хийсэн судалгаагаар дан цант сошниктой харьцуулан илүү тогтвортой ажилладаг давуу талыг нотолсон байдаг.

OptiDiscк сошник

OptiDiscк сошник бол Лемкений үйлдвэрийн Компакт-Солитейр үрлүүрт зориулсан үйлчилгээ шаарддаггүй шинэ төрлийн хос цант сошник юм. Хөвөгч ажиллагаатай цангийн илүү сайн зөөллөх болон хөдөлгөөнт чанарыг агуулсан эргэдэг  резинэн бэхэлгээ нь хүнд нөхцөлд ашигласан нь ч эдэлгээ сайтай байдаг. Сошникийн даралтыг тохируулах төвлөрсөн, гидро ажиллагаатай механизм нь сошникийн даралтыг 70 кг хүртэл байлгах боломжтой.

Дахин булдалт

Хос цант сошникийн өмнө байрлах трапец хэлбэрийн бул нь нь үр байрлах хэвтрийг зохистой хэмжээнд нь нягтруулж, харин эгнээ хоорондын зайг хөндөхгүй үлдээдэг. Ийм байдлаар бэлтгэсэн хэвтэрт цант сошник үр байрлах шанг ямар ч алдаагүй гаргадаг. Бүр чийг багатай хуурай хөрсөнд ч үрийн соёололт жигд хурдан байдаг. Хос цант сошникийн ард байрлах гүн хязгаарлах резинэн бөгжтэй бул хөрсийг жигд булж дарах болно. Трапец хэлбэрийн бул, түүний араас дагах үр дарах бул бүхий хос цант сошник хоёр гайхалтай зохицож ажилласнаар үр жигд сайхан соёолох үндэс болдог.

Сошникийн даралт тохируулдаг ЛЕМКЕН-ий автомат хэрэгсэл

Үрийг байнга жигд суулгана

Үрийг хөрсөнд суулгасан чанараас үрийн жигд, сайн соёолох эсэх нь юуны өмнө шалтгаалдаг. Үр сайн соёолоход шийдвэрлэх хүчин зүйл нь үрийг жигд гүнд суулгах явдал юм. Хүнд хөрстэй нөхцлөөс хөнгөн хөрстэй нөхцөлд шилжих мэтийн байнга өөрчлөгдөж байдаг хөрсний онцлог мөн ажлын хурд өөрчлөгдөх үед ч бүх үрийг шанд жигд байрлуулахад Лемкений сошникийн даралт тохируулах автомат ажиллагаатай механизм зориулагдсан. Энэ шинэ хийцэд  Германы ХАА нийгэмлэг Агротехник 2011 олон улсын үзэсгэлэнгийн мөнгөн медаль хүртээж баталгаажуулсан байдаг.

Машины хөдөлгөөний чиглэл
Сошникийн даралт тохируулах гидро ажиллагаатай төвлөрсөн механизм
Хөдөлгөөний хурд
Өргөх хүчний үйлчлэл
Шигдэхэд учрах  эсэргүүцэл
Сошникийн гүнийг хязгаарлах дугуй

Тариалалтын чанар болон эрчим хүчид нөлөө үзүүлдэг OptiDisc загварын хос цант сошник

Сошникийн гүнийг хязгаарлах дугуйн даралт мэдрэгчтэй  OptiDisc загварын хос цант сошник

OptiDisc загварын параллелограммын механизм дээр бэхлэгдсэн хос цант сошникийн хөрсөн дээр дарах даралтыг тохируулаагүй байхад хүнд хөрстэй талбайгаас хөнгөн хөрстэй талбайд шилжихэд сошникууд сайн суудаг. Сошникууд хөрсөнд шигдсэнээр гүн хязгаарлах дугуйн дээр ирэх ачаалал нэмэгдэнэ.  Ажлын хурдыг нэмэгдүүлэх юмуу хөнгөн хөрстэй талбайгаас хүнд хөрстэйд шилжихэд гүн хязгаарлах дугуй дээр ирэх даралт эсрэгээр багасч байдаг. Үүний улмаас үр суулгах гүний хэмжээ, гүн хязгаарлах дугуйны хөрс нягтруулах хэмжээ нь өөрчлөгдөх ба ийм учраас гараар нарийвчилсан тохируулгыг хийх ёстой.

Автоматаар сошникийн суух гүнийг хянадаг систем хэрэглэх үедээ эхлээд удирлагын дэлгэц дээр шаардлагатай даралтын хэмжээг өгдөг. Цаашид ажлын үед автомат мэдээллүүд гүн хязгаарлах булны даралтыг байнга мэдээлж байх болно. Хэрэв хөрсний нөхцөл өөрчлөгдсөнөөс юмуу ажлын хурд өөрчлөгдсөнөөс мэдээллүүдийн заалт дагаж өөрчлөгдвөл автомат хэрэгсэл өөрөө мэдэрч зохицуулдаг. Тохируулгын төвлөрсөн гидро ажиллагаатай системээр дамжуулан мэдээлэлийг өгч гүн хязгаарлах дугуйн дээр ирэх даралтыг нэг хэмжээнд барина. Ингэснээр гүн хязгаарлагч дугуйн дээр ирэх даралт, үр байрлах гүн хэвээр хадгалагдана.
Энэ ажиллагаа нь үр суулгах ажлын чанарыг хангаж байгаа юм. Нэгэнт жолооч гүний тохируулгыг гараараа хийхгүй болохоор механикжуулагчийн хөдөлмөр хөнгөвчлөгдөнө. Түүнчлэн Лемкений үйлдвэрийн энэхүү сошникийн гүнийг автоматаар хянаж тохируулах системд GPS удирдлагын систем ашиглах мэдээллийг  оруулж болно. Ингэснээр талбайн байрлалын асуудлыг тооцох шаардлагагүй болно.
Сошникийн гүн хязгаарлах дугуйнд ирэх даралтын мэдээллийг ашиглан үрлэх нормыг өөрчилж болдог. Тарьсан үр жигд соёолох нь эрдэс бордооны хэрэглээ, ургамал хамгаалалын зардлыг бууруулах үндэс болно.