Аммак нь ХБНГУ-ын ANNABURGER Nutzfahrzeuge компанийн албан ёсны төлөөлөгч боллоо

Аммак нь ХБНГУ-ын ANNABURGER Nutzfahrzeuge компанийн албан ёсны төлөөлөгч боллоо

Annaburger нь төрөл бүрийн ачигч чиргүүл болон өтөг бууц цацагч, шингэн бордоо цацагчийг үйлдвэрлэдэг. Манай улсын газар тариалан эрхлэгчдэд маш хэрэгтэй ачигч чиргүүл болон малын өтөг бууц, тахианы сангас, кальк шохой зэргийг тариалангийн талбайд бордоо болгон цацахад зориулагдсан маш өндөр үр бүтээлтэй олон үйлдэлт цацагч, бүх төрлийн ачааны чиргүүлийг санал болгодог.

Аммак Эм Жи Эл ХХК-ийн хамт олон Сэлэнгэ аймгийн Зүүнхараа-д ANNABURGER үйлдвэрийн HTS 11.04 өтөг бууц, органик бордоо цацагч болон HTS 16.12 өөрөө буулгагч чиргүүлийг эзэнд нь хүлээлгэн өглөө. Бүх заавар наалтуудыг монгол хэл рүү хөрвүүлсэн учир харилцагчдад илүү хялбар боллоо.
 

Намрын ажилд нь амжилт хүсье!