BR150 / 170 загварын комбайн нь хийцээрээ энэ төрлийн хураалтын техникийн дотор хамгийн найдвартай ажиллагаатай гэдгээ харуулсан. Төмс хуримтлуулах 4,5 тонн багтаамжтай бункертэй энэхүү комбайн нь бүтээмж өндөртэй атлаа хийцээрээ энгийн, тун гайхалтай техник юм. Механик дамжуулга, цөөн тооны гидро ажиллагаатай хэрэгсэл, аналог электрон системийн удирдлага зэрэг нь “тохиолдлоос тохиолдолд” удирдлагын энгийн атлаа гүйцэтгэх үндсэн үүргээ хэвээр хадгалан түргэн шуурхай, элдэв хүндрэлгүйгээр машины үйлчилгээг хийх боломж олгодог.
Хоёр эгнээний төмс хураах энэхүү комбайныг дунд болоод түүнээс дээш ангилалын (82 м.х/109 м.х-аас эхлэн) тракторт угсран ажиллуулж болдог нь бас нэг давуу тал болно. Төвлөрсөн байрлалтай ухах хэрэгсэл, олон тооны практик шийдэлтэй болохоор бүр эхний метрээсээ BR150 / 170 комбайн “цохилтын гол хүч” гэдгээ харуулна.
Үүнийг өөрсдөө биеэрээ мэдэрцгээе !
1. Ажиллуулж удирдахад энгийн: Машины бүх үндсэн ажиллагааг ойлгож мэдэхэд хялбар, удирдаж ажиллуулахад энгийн байдаг.
2. Эдэлгээний хугацаа урт: Механик ажиллагаатай найдвартай дамжуулга, цөөн тооны гидро ажиллагаатай хэрэгсэл, аналог электрон системийн удирдлага зэрэг нь ашиглалт, үйлчилгээг энгийн хялбар болгодог.
Сайн тоноглолтой: Бие даасан гидросистемээр дамжуулан бүх гидро удирдлагатай механизмуудын ажиллагааг байнга өөрийн мэдэлд байлгана.
Байнга хэрэгтэй: Хураалтын хүнд нөхцөлд гидростатик ажиллагаатай явах анги (нэмэлт захиалгаар) тавьснаар нэмэлт зүтгэх хүч бий болгоно.
3. Үзэгдэх орчин сайн: Хоёр эгнээний төмс ухах машины ажиллагааг тракторын жолооч бүхээг дотроосоо байнга хянаж удирдана.
Эгнээ хоорондын зай: Түгээмэл зориулалтаар 75 см. Хүлээн авахын нэмэгдэл богино транспортертойгоор 90 см (Нэмэлт захиалгаар)
4. Хэрэв их сэгсрэхгүй гэвэл бутлана: Бүхэл шороо ихтэй хөрстэй нөхцөлд бүхэл шороо бутлах төхөөрөмж давуу талаа харуулна. Гурван төрлийн транспортерын резинэн зөөллөвчтэй дамжуулга найдвартай бөгөөд ажилд саад гаргахгүй.
5. Хөрсийг байнга үр дүнтэй шигшинэ: Цэвэрлэх механизм нь шороо шигших транспортерыг бүр наалданги шороотой үед ч байнга цэвэр байлгана.
6. Үр дүн сайтай: Шороо шигших нэг хоёрдугаар транспортерын завсарт байрлах, мөн хоёр гурав дугаар транспортерын завсарт байрлах иш навч хавчиж татах бул нь дамжиж яваа төмснөөс иш навчийг зайлуулна.
7. Хүчтэй хослол: Богино хэмжээтэй иш навчны транспортер болон шигших “N” маягийн төхөөрөмж хоёрыг хослуулсан хийцийг ашигласнаар хольц ялгахад гайхалтай үр дүнд хүрнэ.
8. Элеватор дамжуулаад л, дамжуулаад л байна: Хүрдэн маягийн бат бөх элеватор нь ялгах ширээрүү булууг нямбай гаргаж ирнэ.
9. Сайн бодож хийсэн ухах хошуу: Хүрзэн хэлбэртэй хоёр хутгаар нэг зэрэг хоёр эгнээг ухаж шороо шигших нэгдүгээр транспортерт дамжуулна. Дөрвөн ширхэг цант хутга болон иш навч салгах дөрвөн булны тусламжтайгаар ухах хошуу нь хураалтын хамгийн хүнд нөхцөлд ч гэсэн хахахгүйгээр ажиллана.
10. Байнга тэгш байлгана: Налуу хазгай талбайд ажиллах үед гидро ажиллагаатай механизмаар комбайны шигших ангийг байнга тэгш байлгаж хураалт хэвийн явагдах нөхцлийг хангана.
11. Эргэж тойрохдоо хялбар: Энгийн хийцтэй BR 150/170 загварын тулгуур дугуйг гидро ажиллагаатай механизмаар залснаар эргэж тойрох хөдөлгөөн тун хялбар хийгдэнэ.
12. Ялгалт сайн: Том талбайтай ялгах ширээн дээр дөрвөн хүн чөлөөтэй, тохилог ажиллах боломжтой.
13. Шатлалгүй тохируулна: Хянаж удирдах тусгай самбараас ялгах ширээний шилжих хурдыг гидросистем ашиглан өөрчилнө.
14. Цэвэр шийдэл: Хогт хольц (иш навч, бүхэл гэх мэт) агуулах багтаамж сайтай бункерыг талбайн захад юмуу комбайн явж байгаа үед суллах боломжтой.
15. Бүтээмж сайтай бункер: Гидро системээр шилждэг шалны транспортер болон дүүрэлтийг тохируулах механизмтай 4,5 тонн багтаамжтай бункерыг суллах үедээ түүний толгойн хашлагыг гэдийлгэдэг болохоор төмс хурдан хугацаанд гэмтэхгүйгээр бууна.
16. Байнга өндөр өргөгдөнө: Бункер 3,4 метрт өргөгддөг учир төмсийг тээврийн хэрэгсэлд ачихад тохиромжтой.
Аж ахуй ажлаа дураар эхэлж болно. Голлосон байрлалтай ухах хэрэгсэлтэй болохоор талбайн голоос ч эхлэн хурааж болно.
Хэрэглэх чадал их биш, гэхдээ бүтээмж өндөр: BR150/170 комбайныг дунд ангилалын (82 м.х/109 м.х) тракторт холбон ажиллуулж болно.
Та боломжоо нэмэгдүүл: BR150/170 комбайныг нэмэлт захиалгаар авч болох манжин, сонгино, лууван хураах хэрэгсэлээр тоноглох боломжтой.