Компакт-Солитер

Бордоотой хамт үрлэдэг шинэ маягийн үрлэгээ

Үр тарианы таримал болон рапсыг үрлэхдээ  бордоо хийх ажлыг хамтатгах хэрэгцээ өсөж байна. Ийм болохоор Лемкений үйлдвэрээс жижиг цант борнойтой хамтатгасан зургаан метрийн авцын өргөнтэй үрэлгээний үед эгнээ хооронд эрдэс бордоо хийдэг Компакт-Солитэрын загваруудыг гаргасан. Уламжлалт технологиор ч бай, цомхотгосон технологиор ч бай тариалалтыг хийхэд үрийн соёололтыг сайжруулж, улмаар таримлын боловсролтын хугацаа богино байдаг бүс нутгуудад өндөр ургац авах боломжийг нэмэгдүүлнэ.

  • Энэхүү хамтатгасан ажиллагаатай машины үрийн бункерын хэмжээ 5000 литр бөгөөд хоёр тасалгаатай. Бункер дотор байгаа, байрлалыг өөрчилж болдог хаалтаар тасалгааных нь багтаамжийг өөрчилж, үр бордооны харьцааг 40:60, 50:50 юмуу 60:40 болгох боломжтой. Үр, бордооны  бункерыг Big Bag хийцийн шуудай болон ачаалах шнекээр дүүргэнэ.
  • Цахилгаан мотороос эргэлт авдаг үрлэх материалын болон бордооны үрлэх аппарат нь үр бордооны нормыг бие биенээс нь хамаарахгүйгээр салангид тохируулж болдог. Үрлэх нормыг га тутамд 1.5 кг-аас 300 кг, эрдэс бордоог 50 кг-аас 600 кг хүртэл хэмжээнд тохируулна.
  • Лемкений бүдүүвчилсэн зураг болон Solitronic электроник системийг ашиглан жолооч бүхээг дотроосоо Компакт-Солитейрын бүх ажиллагааг удирдаж тохиргоо, хяналтыг хийж болно. Мөн стандартын ISOBUS системийг ашиглаж болно.
  • Тарилтын өмнөх хөрс боловсруулалтыг жижиг дискт Гелиодор загварын цант борнойгоор хийж, түүний араас 400 мм диаметртэй эрдэс бордоо хийх хос цант сошник дагана. Сошник эрдэс бордоог тогтоосон гүнд нь нямбай хийж чадна. Бордооны сошникийн даралтын хэмжээг 150 кг хүртэл нэмж болно. Төгсгөлд нь том диаметртэй резинэн бул үрийн сошникийн өмнө явж үр унах хэвтрийг эргэн нягтруулж өгнө. Үр шанд байрласны дараа дахин булдахад зориулж Лемкен трапец хэлбэрийн бул санал болгодог.
  • Эгнээ хоорондоо 167 мм зайтай байрлах, үйлчилгээ тордлого шаарддагүй OptiDisc загварын хос цант сошникууд үрийг тогтоосон гүнд нь жигд хучилттай баталгаатай суулгана. Үр суусан эгнээ хоорондын завсарт бордоог хийснээр таримлын үндсийг гэмтээх явдлаас сэргийлж, соёололт хурдан явагдах урьдчилсан нөхцөлийг хамгийн сайнаар бүрдүүлдэг.

Жижиг дискт цант борной, эрдэс бордоог эгнээ хооронд хийдэг, гидро ажиллагаагаар эвхэгддэг агрегатуудтай, 6 метрийн авцын өргөнтэй энэхүү цогцолбор машиныг Лемкений үйлдвэрт өнөөдөр ч захиалга өгч болно.

Тайлбар

Ажлын авцын өргөн (см) Мөрний тоо (үр) Мөрний тоо (бордоо) Бункерын багтаамж (л) Жин (кг) м.х/кВт

Мөр хоорондын зай 167 мм / Бордооны зай 334 мм

Compact-Solitair 9/400 HD

400

24

12

3.500

4.355

140/103 - 240/176

Compact-Solitair 9/600 K HD

600

36

18

5.000

9.593

180/132 - 300/221

  • 3N=L2 Z3 төрлийн (захиалгаар Kat. 3 төрлийн) дүүжин системийн гол
  • Хоёр эгнээгээр байрласан 465 мм диаметртэй хүнхэр цангууд
  • Цант борнойн боловсруулах гүнийг тохируулах гидро ажиллагаатай механизм
  • 405/70-20 AS 504 Ø 1.097 мм загварын резинэн дугуйн булнууд
  • Эргэлтийн зурвас дээр удирдах аппарат
  • Гидро ажиллагаатай үлээх сэнс
  • Солитроник загварын бүхээгийн компьютер
  • OptiDisc загварын хос цангууд
  • Ø 400 мм хийцийн эрдэс бордоо хийх хос цант сошник
  • Гадна талдаа үр бордооны харьцааг харуулсан, 3500 л багтаамжтай хоёр тасалгаат үрийн болон бордооны бункер  (үр бордооны харьцаа 60:40, 50:50 эсвэл 40:60 )
  • Бункерын хажуу талдаа онгойдог таг
  • Цахилгааны болон гидрийн хамтатгасан ажиллагаагаар удирддаг сошникийн даралт тохируулах механизм
  • Бункерын тор
  • Үр болон бордооны бункерт байгаа хэмжээг заах электрон хэрэгсэл
  • Цахилгаан хөдөлгүүрээс эргэлт авдаг үр болон бордооны аппаратын  гол
  • Ø 350 мм хэмжээтэй тоолуурын дугуй
  • Тоосны шүүр
  • Зөөврийн чемодан бүхий электрон жин
  • Бордооны тор
  • Үрийн материал болон бордоог тусгаарлагч хаалт
  • Гэрэлтүүлэг байхгүй

1. Файл татах Орос хэл

2. Файл татах Англи хэл