GH 4 Манаад далан гаргагч

Хог ургамлыг устгаж, эгнээ хооронд 75 см-ээс 91,4 см зайтайгаар 4 эгнээгээр ажиллана

Манаад далан гаргадаг, 4 эгнээгээр ажилладаг машин нь эгнээ хооронд 75 см-ээс 91,4 см зайтайгаар тарьсан таримлыг арчлахад хэрэглэгдэнэ. Мөр хоорондын боловсруулалтыг оновчтой хийхийн тулд уг машиныг янз бүрийн хөрсний нөхцөлд тохирсон нэмэгдэл тоноглол, тухайлбал, төрөл бүрийн хутгануудаар тоноглож болно. Нэмэгдэл даланг манахдаа далан гаргадаг машиныг хэрэглэж болно.

Химийн арга хэрэглэхгүйгээр хог ургамалтай механикийн аргаар тэмцэж нэгэн зэрэг даланг шинээр гаргахдаа экологийн далан гаргагч гэж нэрлэгддэг GH Эко төрлийн манагч хошууг хэрэглэх нь тохиромжтой.

  • Давхарласан бат бөх аралтай учир төрөл бүрийн загварын ажлын хошуу болон манах хэрэгслийг угсарч болно
  • Чулуугүй хөрсөнд зориулсан хөшүүн хийцтэй манагч хошуу
  • Чулуутай хөрсөнд зориулсан пүршлэдэг ажиллагаатай манагч хошуу
  • Чийглэг хөрстэй талбайд, тухайлбал, эрт ургацын төмс тарьсан талбайд зориулсан пүршлэдэг ажиллагаатай цан
  • Хөрсний олон төрөлд зориулсан төрөл бүрийн ажлын хошуунууд (хутганууд)
  • Нэмэгдэл эгнээнд зориулсан далан гаргах хэрэгслүүдийг сонголтоор
  • Даланг гаргах хэрэгслийн пүршлэдэг ажиллагаатай дүүжлэх механизм
  • Бэлэн болгосон даланд ус чийг сайн нэвтрүүлэх зорилгоор хэрэглэдэг хөнгөн хөрсөнд зориулагдсан сараалжин бул
  • Хог ургамал ургасан талбайд боловсруулалт хийж маналт хийхэд зориулсан Эко загварын манах хошуу

Техникийн үзүүлэлт

Хэмжээ Жин Авцын өргөн Дүүжин систем Угсрах тракторт тавигдах шаардлага
Урт 2380 мм Хоосон жин 950 кг Эгнээний тоо 4 Дүүжин системын доод хэсэг 2 / 3 cat Моторын хүчин чадал

54 м.х

Өргөн 3270 мм
Өндөр 1500 мм Эгнээ хоорондын зай 75 - 91,4 см

Үндсэн тоноглол

  • GH загварын манах, далан гаргах хошуу
  • Пүршлэх ажиллагаатай манах хошуу бүхий давхарласан арал
  • Дугуйн мөр сийрүүлэх №3 хутганы гүн тохируулах механизм
  • Далан гаргах хэрэгслийн пүршилсэн ажиллагаатай дүүжлэх механизм
  • Нэмэгдэл эгнээнд зориулсан далан гаргах хэрэгсэл
  • Далан гаргах үндсэн хэрэгслийн оронд хэрэглэдэг нэмэгдэл төхөөрөмж
  • Пүршлэх ажиллагаатай дүүжлэх механизмд холбодог нэмэгдэл төхөөрөмж
  • Нэмэгдэл эгнээнд зориулсан GH эко загварын далан гаргах хэрэгсэл (нэмэлтээр)
  • 3 ба 4 дэх нуруу төмөртэй тулгуур нэмэлт арал
  • Даланг тэгшлэх зориулалттай ажлын хошуу

1. Файл татах Англи хэл

2. Файл татах Орос хэл