Бүгдэд тохирох ганцхан систем
Гигант 10 болон Гигант 12 загварын нь тээгч суурь нь Лемкений үйлдвэрийн төрөл бүрийн багаж, тоноглолыг байрлуулах боломжтой. Энэхүү хоёр тээврийн суурь нь гурван цэгийн дүүжин систем бүхий гидро-ажиллагаатай хоёр цамхагтай бөгөөд хэрэгцээнээсээ хамаарч Heliodor, Rubin, Smaragd зэрэг техникүүдийн ажлын багаж болон хошууг зүүж болно.
Гелиодор, Рубин, цант борной Смарагд болон тариалалтын өмнөх боловсруулалт хийх зориулалттай хамтатгасан ажиллагаатай техник Систем-Компактор нь тээгч суурь ашиглах үндсэн хэрэгсэл байдаг. Ингэж олон төрлийн зориулалтаар систем болгож хэрэглэснээр машины арал, тоормозны систем, гидро ажиллагаатай жигүүрүүдийг эвхэх хэрэгсэлд зориулсан хөрөнгө оруулалтын зардлыг 2-3 дахин хэмнэнэ. Түүнээс гадна ийм том тээгч суурь ашиглахгүйгээр ажлын хошууны секц, жигүүр хэсгийг дангаар нь жижиг тракторт холбон хэрэглэх боломж бий.
Гелиодор Гигант 10/800
Gigant 10/800 |
Gigant 10/1000 |
Gigant 10/1200 |
|
Ажлын авцын өргөн (см) |
800 |
1.000 |
1.200 |
Хос цангийн тоо |
64 |
80 |
96 |
Жин (кг)* |
4.725 |
5.355 |
6.515 |
Хэрэгцээт чадал кВт |
147 - 235 |
184 - 294 |
221 - 353 |
Хэрэгцээт чадал м.х |
200 - 320 |
250 - 400 |
300 - 480 |
* Жин булгүйгээр