Heliodor 8K

Бага чадал хэрэглэн ажлын өндөр хурдтай ажиллана

Хелиодор загварын жижиг дискт цант борной нь хөнгөн болон дунд зэргийн хөрстэй, гуурстай талбайд өнгөц боловсруулалт хийх ба ургамлын үлдэгдэлтэй талбайг тариалалтад бэлтгэх, мөн хагалгааны дараах боловсруулалт хийхэд хэрэглэгдэнэ. Ийм болохоор Хелиодор загварын жижиг дискт цант борной нь хөрсөнд цөөн боловсруулалтын болоод уламжлалт технологийн хэрэглээний аль алинд таарах нийтлэг машин юм. Бага чадал зарцуулан өндөр хурдтай ажилладаг нь өндөр бүтээмжтэй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

  • Хелиодор загварын уян ажиллагаатай, бат бөх, пүршин тулгуур нь чулуурхаг хөрсөнд ч удаан хугацаанд сааталгүй ажиллах нөхцлийг хангана
  • 465 мм диаметртэй шүдэт хүнхэр цан суудаг аксиал загварын тосолгоо үйлчилгээ шаарддаггүй холхивч нь тоос, ус, шавар шороо орохоос бүрэн хамгаалсан лабиринт хэлбэрийн сальниктай
  • Хелиодорын жин багатай, 2.5 м-ээс 6 м хүртэлх өргөнтэй загваруудыг тракторын гурван цэгт дүүжин систем дээр ямар ч асуудалгүй тээвэрлэж болно.
  • Хелиодорын 3-4 метрийн өргөнтэй дүүжин загварууд, 4-6 метр өргөнтэй хагас дүүжин загварууд нь Лемкений хагас дүүжин Солитер загварын үрлүүртэй хослон хамтатгасан угсраа байдлаар ажиллаж болно.
  • Гигант загварын холбож угсрах системийг ашиглавал Хелиодорын авцын өргөн 8-12 м хүрч болох ба ингэснээр том талбайтай аж ахуйд өндөр бүтээмжтэй ашиглах боломж бүрдэнэ.

Гелиодор 8 дүүжин, гидрээр эвхэгддэг загвар

Загвар

8/400 K

8/500 K

8/600 K

Ажлын авцын өргөн (см)

400

500

600

Хос цангийн тоо

32

40

48

Жин (кг)*

1.727

1.848

2.110

Хэрэгцээт чадал  кВт

74 - 118

92 - 147

110 - 176

Хэрэгцээт чадал  м.х

100 - 160

125 - 200

150 - 240

 

* Жин булгүйгээр

 

Гелиодор 8 хагас дүүжин, гидрээр эвхэгддэг загвар

 

Загвар

8/400 KA

8/500 KA

8/600 KA

Ажлын авцын өргөн (см)

400

500

600

Хос цангийн тоо

32

40

48

Жин (кг)*

2.437

2.626

2.794

Хэрэгцээт чадал  кВт

74 - 118

92 - 147

110 - 176

Хэрэгцээт чадал  м.х

100 - 160

125 - 200

150 - 240

* Жин булгүйгээр

Гелиодор 8 КA загварын үндсэн тоноглол

  • Тээвэрлэхэд зориулсан хагас дүүжин холбоо
  • 16.0/70-20, 1.070 x 418 мм хэмжээ бүхий  дугуйтай нэг голт тэнхлэг
  •  3 төрлийн  (сонголтоор 3N=L2 Z3 юмуу 4N=L3 Z4 төрөл) дүүжин системийн гол
  • 180 x 200 мм хэмжээний дөрвөлжин огтлолтой ган хоолойгоор хийсэн арал
  • Ø 465 мм хэмжээтэй, шүдэт, хүнхэр цан хоёр эгнээгээр байрладаг
  • Булгүй
  • Гэрэлтүүлэг байхгүй
  • Тоормос байхгүй

1. Файл татах Англи хэл

2. Файл татах Орос хэл