KS 75-4 Иш навч хадагч

Эгнээ хоорондын зай 75 см байгаа хувилбарт зориулсан 4 эгнээний иш навч хадагч

Ургац хураахаас долоо хоногийн өмнө иш навчийг хадах нь хоёр давуу талтай. Нэгдүгээрт: хураалт эхлэх үед төмсний булцуу жигд боловсорч, улмаар  чанарыг нь нилээд дээшлүүлж, хадгалалт сайн даах болгодог хатуу хальс суусан байна. Хоёрдугаарт: хураалтын үед төмсөнд гаднын хольц бага орох тул ажлын хурдыг нэмэгдүүлж болдог. Түүнээс гадна, ургац цэвэршилт сайтай болж хаягдлын хэмжээ хамгийн бага байдаг. Төмсний навч ишийг зайлуулах нь хүнсний зориулалтаар тарьж байна уу, эсвэл дахин боловсруулахаар тарьсан юмуу, бүр үрийн зориулалтаар тарьж байна уу гэдгээсээ үл хамааран хураалтын үеийн хамгийн чухал ажлуудын нэгд тооцогддог.

  • Хүч сайтай, шаантаг ременэн дамжуулга
  • Тракторын урд талын байрлалтай угсралтаас ар талын байрлалд амархан шилжүүлж болдог
  • Цавчигч хутга бэхлэх бүдүүн голтой
  • Хутгануудын байрлал болон төрлийг эгнээ хоорондын зайн хэмжээнд тохируулан сольж болдог
  • Сорох системтэй учраас хадалтын өндөр зохистой хэмжээнд хийгддэг, мөн эсрэг огтлогчтой төрлийг сонголтоор авч болдог
  • Иш зайлуулах хаалтыг ашиглан төмсний иш навчийг эгнээ хоорондын зайд цувуулж орхино
  • Тулгуур дугуйгаар нь хадах өндрийн хэмжээг шатлалгүй тохируулж болдог

Техникийн үзүүлэлт

Хэмжээ

Урт

2200 mm

Тээвэрлэх үеийн урт

4650 mm

Өргөн

3250 mm

Тээвэрлэх үейин өргөн

1900 mm

Өндөр

1400 mm

Тээвэрлэх үейин өндөр

1500 mm

Дугуй хоорондын өргөн

3000 mm

Жин

Хоосон үеийн жин

950 kg

Авцын өргөн

Эгнээний тоо

4

Эгнээ хоорорндын зай

75 / 80 cm

Дүүжин систем

Дүүжин систетийн доод хэсэг

2 Cat.

Дамжуулга

Кардан голын ремень дамжуулгын эргэлт

540 / 750 / 1000 эрг/мин

Тулгуур

Тулгуур дугуйн тоо

2

Тулгуур дугуй

175 R14

Тракторт тавигдах шаардлага

Моторын хүчин чадал

62 м.х

 

Үндсэн тоноглол

  • Тракторын урд талд болон ар талд нь угсрахад зориулсан гурван цэгийн дүүжин систем
  • Их өнцгөөр тахийлгаж болдог кардан гол
  • Дөрвөн ховилтой шаантаг ременэн дамжуулга
  • ХСГ-ыг 540 эрг/мин, 750 эрг/мин, 1000 эрг/мин давтамжтай эргүүлж чадах  1300 эрг/мин эргэлтийн давтамжтай, хүч сайтай редуктор
  • Иш навч цавчих хутганы тоо 82 ширхэг
  • Хэрчигдсэн иш навчийг эгнээ хоорондын зайд цувуулж орхих хэрэгсэл
  • Хөөгч муфт бүхий хажуугийн байрлалтай гол
  • Тулгуур дугуй 2 ширхэг

1. Файл татах Англи хэл

2. Файл татах Орос хэл