Monsun

MONSUN хоёр тэнхлэгт дамарт төхөөрөмж

MONSUN загвар бол чанарын болоод шинэчлэлийн талаасаа хамгийн шилдэг нь юм. 1982 онд Monsun загварын 110 мм диаметртэй, 500 м урт  полиэтилин хоолойтой, хоёр тэнхлэгтэй, электрон удирдлагатай анхны машин гарч байсан билээ. Энэ цагаас хойш усалгааны том төхөөрөмжийн шинэ зах зээлийг нээж, усалгааны техникийн цар хүрээг шинээр тэлсэн юм.

2008 оноос үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж хэрэглэх шланган хоолойн төрлийг өргөжүүлэв. 135 мм диаметртэй шинэ хийцийн шланг нь усалгааны машины бүтээмжийг 120 м3/ц, түүнээс давсан хэмжээнд хүргэж чадсан. Системийн хэрэглээний даралт мэдэгдэхүйц багасч, харин услах талбайн хэмжээ ихээхэн нэмэгдсэн.

 

Усалгааны  R 20, R 30, R 40 загварын төхөөрөмж / Жигүүр

Усалгааны жижиг жигүүр нь доорх давуу талтай болохоор эдийн засгийн хэмнэлттэй усална:

 

  • Шүрших хошуутай харьцуулахад усыг 20 - 30% хэмнэсэн ариг гамтай усалгаа хийнэ
  • Шүрших, эргэлдэх, тоосруулах замаар усыг нарийн горимоор өгнө
  • Шүрших хошуу нь 1,4 bar даралт хэрэглэдэг болохоор ажиллуулахад бага даралт шаардана
  • Усыг хөрсөнд ойр зайнаас тархаадаг болохоор эвдрэл элээлт бага гаргана

BEINLICH MONSUN үндсэн тоноглол:

Тогтвор сайтай хоёр тэнхлэгт, V хэлбэрт, урд тулгуур бүхий чиргүүлийн

  • 2 тэнхлэг, 4 дугуйтай, дугуйны хэмжээ 10,0-15,0 Monsun 2000 загвараас эхлэн дугуйн хэмжээ 11,5-15,0 тэнхлэг хоорондын зайг 1,80-2,00-2,25 м хэмжээгээр өөрчлөх
  • Monsun 2800 загварын хувьд тэнхлэг хоорондын зайг 1,5-1,8 м-н хязгаарт сонгох боломжтой
  • 3500 загварын хувьд дараах сонголтуудыг хийх боломжтой.

-12,5-18 хэмжээтэй 4 дугуй бүхий 2 тэнхлэгт эсвэл

-11,5-15 хэмжээтэй 6 дугуй бүхий 3 тэнхлэгт

  • Өнгөлсөн бат бөх хийцтэй дамар
  • Дамжуулга

Beinlich төрлийн урд нь байрлах турбинт механизм

Beinlich ременэн дамжуулга бүхий редуктор

Дамрын гадна хоёр хананд байрлах дамрыг хий эргэх болон буцаж эргэхээс хамгаалах механизм

  • Ус нэвтрэхээс хамгаалагдсан битүүмжлэл бүхий 12 вольтын батарей, нарны зайн удирдлагатай KR 2 төрлийн электрон удирдлагын систем
  • Өндөр нам даралтын тохируулах клапан бүхий залгаас
  • Бороожуулах ажиллагааг дуусгах болон яаралтай зогсоох зориулалттай гар хаалт
  • Машины зэврэлтээс хамгаалсан өнгөлгөө бүхий ус дамжуулах хоолойнууд
  • Зэврэлтээс хамгаалсан өнгөлгөө бүхий урд далд байрлах сав
  • EGEPLAST тусгай зориулалтын PE уян хоолой, хоолойг илүү бат бөх хийцтэй болгосон
  • Уян хоолойг эвхэх гол бүхий төхөөрөмж болон хөвөх механик хөшүүрэг
  • 100 загварын услах хошууны хөдөлгөөнт суурь, мөр хоорондын зайг талбайд болон тээвэрлэх үед 1,50 - 2,25 м ( тулгуурын хамт) хязгаарт тохируулах боломжтой, зэврэхээс хамгаалсан хоолойнууд
  • Услах хошууг өргөх нуруу, вентилийн тусламжтайгаар гидрээр өргөх төхөөрөмж
  • Гар тохируулга бүхий арын тулгуур, гидрээр өргөлтийг тохируулах төхөөрөмжийг сонгох боломжтой
  • Урагш хойш жигд цацалт бүхий бороожуулагч аппарат

Ranger: Ø 100 мм-125 мм голчтой PE уян хоолойтой бол 20-34 мм цацруулагч хошуу

Explorer: Ø 140 мм голчтой PE уян хоолойтой бол 20-40 мм цацруулагч хошуу

  • Ø 102 мм голч, 6,5 м урт зөөлөн хоолой
  • Усны болон шингэн бордооны тоолуурыг байрлуулах суурь
  • Даралт хэмжигч манометр
  • Хамгаалах бүтээлэг