Primus

PRIMUS нэг тэнхлэгт дамарт төхөөрөмж

Таримлын усалгаа нь чанар сайтай өндөр ургац авах амжилтын суурь болдог. Хамгийн гол зорилго нь хамгийн бага зардлаар хангалттай хэмжээнд услах явдал. Олон төрлийн сайжруулалттай, тогтвортой ажилладаг PRIMUS төхөөрөмж нь уртаараа 300-600 м хэмжээтэй талбайд тохирно. Гидрант хооронд 1300 м урт зайтай цэгүүдийн голд байрлана.

Усалгааны  R 20, 30, 40 загварын төхөөрөмж/ Жигүүр

Усалгааны жижиг жигүүр нь доорх давуу талтай болохоор эдийн засгийн хэмнэлттэй усална:

  •  Шүрших хошуутай харьцуулахад усыг 20 - 30% хэмнэсэн ариг гамтай усалгаа хийнэ
  •  Шүрших, эргэлдэх, тоосруулах замаар усыг нарийн горимоор өгнө
  •  Шүрших хошуу нь 1,4 bar даралт хэрэглэдэг болохоор ажиллуулахад бага даралт шаардана
  •  Усыг хөрсөнд ойр зайнаас тархаадаг болохоор эвдрэл элээлт бага гаргана

BEINLICH PRIMUS үндсэн тоноглол:

Хөдөлгөөнт дамарт суурьтай бороожуулагч нь:

- 1 тэнхлэгт тэргэнцэр, бороожуулах аппаратын хөдөлгөөнт суурийн хамт, тэнхлэг хоорондын зай 1,80-2,25 м талбайд болон замд явах үедээ 3 дугуйт тэргэнцэрийн тусламжтайгаар чирч тээвэрлэдэг.

Бороожуулах аппарат:

Тэнхлэг хоорондын зайг 1,50-1,80 м тохируулах боломжтой, 480 мм өндөр нэг портал тэнхлэгт, хөдөлгөөнт суурьтай

Primus 2000 загвараас эхлэн:

  • Дугуйн хэмжээ 10,0-15,2 дугуйтай (Primus 2500 загвараас эхлэн 11,5-15 )
  • 2 тэнхлэг бүхий 4 дугуйтай, дугуйн хэмжээ 10,0-15,0 (Модель 2800 л + 2800)
  • Дамрын голч Ø 1800, 2000, 2500, 2800, 3000 мм
  • Уян хоолойг ороох дамрыг эргүүлэх зориулалтын шүдэт дугуй
  • Уян хоолойг ороох хурдны дөрвөн шатлалтай бөгөөд үүнийг тохируулах болон тормозлох турбин механизм
  • Ус нэвтрэхээс хамгаалагдсан битүүмжилсэн 12 Вольтын батарей, нарны зайн удирдлагатай KR 2 төрлийн электрон удирдлагын систем
  • Өндөр нам даралтын тохируулах клапан бүхий залгаас
  • Бороожуулах ажиллагаа дуусах үед механикаар унтраах төхөөрөмж
  • Бороожуулах хошуу нь урд талын механик тулгуур, ар талын хоёр эргэх тулгуурын тусламжтайгаар тэнцвэртэй байх ба троссоор өргөнө. (Model 1800 Загвар)
  • Тохируулах хаалт эсвэл гар шахуургаар ажиллах арын гидр тулгуур ба гидр өргөх төхөөрөмж (Primus 2000 загвараас эхлэн)
  • EGEPLAST тусгай зориулалтын PE уян гялгар хоолой, 350 м-ээс урт хоолойг илүү бат бөх хийцтэй болгосон
  • 3 дугуйт хөдөлгөөнт суурь, мөр хоорондын зайг 1,5-2,25 м хязгаарт тохируулах боломжтой
  • 3 дугуйт услах хошууны суурь (Модель 1800 загварын хувьд)
  • Том талбайг услах цацах аппарат:
  • Synkro: Ø 63мм-90 мм голчтой PE уян хоолойтой, Цацруулагч хошуу нь 14-24 мм
  • Ø 100мм-125 мм голч бүхий PE уян хоолойтой, Цацруулагч хошуу 16-34 мм
  • Perrot 89 төрлийн 90 мм голч, 6,5 м урттай холбох механизм бүхий зөөлөн хоолой
  • Даралт хэмжигч манометр
  • Хамгаалах бүтээлэг
  • Чиргүүлийн гар дээрх хайрцаг