Saphir 7

Ашиглалтын аль ч нөхцөлд тохирох, механик ажиллагаатай бүтээмж сайтай үрлүүр 

Дунд зэргийн хэмжээтэй аж ахуйн нэгжүүд Сапфир 7 үрлүүрийг хэрэглэснээр ажлын цагийг хэмнэсэн найдвартай ажиллагаатай, бүтээмж сайтай тариалалтын техниктэй боллоо гэсэн үг. Түүнийг хөрс боловсруулах янз бүрийн машинуудтай, тухайлбал, эргэдэг Циркон борной болон өргөн багатай Кварц загвартай  хамтатган хэрэглэснээр олон зориулалттын машинтай болно.

  • Шүдэт дугуй, техникийн үйлчилгээ шаарддаггүй кардан гол, эргэлтийг шатлалгүй өөрчилдөг вариатор систем буюу тосон ваннад ажилладаг редуктор зэргийн тусламжаар үрийг энгийн аргаар маш нарийн туналана. Ийм систем нь үрийн нормыг нэг га-д  0.5 кг-аас 500 кг хүртэл хэмжээнд өөрчилж чадна. Үрлэх аппаратын гол аажим эргэдэг учраас үрийн материал эгнээндээ байнга жигд байрладаг.
  • Үрлэх аппаратын шинэ хийцийн зургаан талт гол дээр суудаг, ажиллах хувилбарыг түргэн өөрчилж болдог катушкууд нь төрөл бүрийн таримлын үрийг зохистой хэмжээгээр  суулгах боломжийг хангана.
  • Үрийг шанд жигд байрлуулах зорилгоор Лемкений үйлдвэр үр суулгах гүнийг тохируулдаг өнхөрдөг булнууд бүхий, мөн паралеллограммын механизмтай холбоотой хос цант сошникоос гадна ишэн дээрээ боолтоор бэхлэгддэг цүүцтэй гаансан (анкер) сошникийг санал болгодог.
  • Үндсэн иж бүрдэлд ордог Easytronic удирдлага хяналтын системийг ашигласнаар тарих үед технологийн мөрний хэмжээг тохируулан гаргаж, түүгээр явах боломжтой.
  • 650 литрээс 1100 литрийн багтаамжтай үрийн бункер бүхий Сапфир 7 үрлүүр нь нэг бол АвтоЛоад загварын гурван цэгийн дүүжин системтэй, эсвэл хагас дүүжин хувилбараар нийлүүлэгдэнэ.

Сапфир 7

Тайлбар

Ажлын авцын өргөн (см)

Мөрийн тоо

Бункерын багтаамж (л)

Жин
(кг)

Гүнийг тохируулдаг өнхөрдөг булнууд болон хос цант сошник / мөр хоор. зай 125 мм

Saphir 7/250-DS

250

20

650

838

Saphir 7/300-DS

300

24

800

927

Saphir 7/400-DS

400

32

1.050

1.136

Гүнийг тохируулдаг өнхөрдөг булнууд болон хос цант сошник / мөр хоор. зай 150 мм

Saphir 7/250-DS 150

250

17

650

793

Saphir 7/300-DS 150

300

20

800

867

Saphir 7/400-DS 150

400

27

1.050

1.061

Saphir 7 үрлүүрийн үндсэн тоноглол:

  • Технологийн мөрийн өргөний сонголт хийх, гүйцэтгэсэн ажлын га тоолох, үрийг зэрэглэх ажиллагааг автоматаар удирдах боломж олгодог Easytronic компьютерын систем
  • Сапфир 7/300 загвараас эхлэн бункер доторх тусгаарлагч хаалт
  • „Конти Плюс“ загварын хоёр секцтэй  катушка (сонголтоор: жижиг үртэй вандуйг 150 кг/га хүртэл нормоор хийх зориулттай „Моно Плюс“, вандуй бусад буурцагт ургамлын үрийг 150 кг/га дээш нормоор хийх зориулттай „Мега Плюс“ загварын үргэлж хийцтэй катушка)
  • Технологийн мөрийг 2 х 2 эгнээ хувилбарт оруулах нэмэгдэл
  • Үрлэх аппаратыг хурдан солих систем
  • Үрлэх аппаратад хөдөлгөөн өгөх зориулалттай тосон ваннанд ажилладаг шатлалгүй ажиллагаатай редуктор
  • Бункерээс үр суллах төхөөрөмж
  • Бункерын урагшаа онгойдог таг
  • Бункер дэх үрийн хэмжээг заадаг механик ажиллагаатай заагч
  • Үрлэх аппаратын гол дээр суух араа
  • Үйлчилгээ хийх зориулалттай шат

1. Файл татах Англи хэл

2. Файл татах Орос хэл