SE 260

Хажуу талдаа ухах хутгатай, 2 эгнээний, 6 тонн багтаамжтай бункертэй, 110 м.х. тракторт угсрах комбайн

Grimme үйлдвэр нь хажуу талдаа ухах хутга байрласан, хоёр эгнээний төмс хураадаг, 6 т багтаамжтай бункертэй SE 260 маркийн комбайн зохион бүтээснээр SE 260 загварыг амжилттай өргөжүүлснээс гадна  хоёр эгнээгээр ургац хураадаг, бункертэй комбайнуудын дотроос үнийн хувьд хамгийн боломжтой хувилбар гаргасан юм.

Төмс хөрснөөс ухах арга барил нь бүтээмжтэй байх, гэхдээ хоёр эгнээний төмс хураах машины үндсэн загвар  SE 150-60 комбайны хамгийн оновчтой элементүүдийн болоод нэг эгнээний SE 75-55 комбайны материалыг дамжуулах энгийн зарчмуудыг хослуулсан шийдэл дээр үндэслэгдсэн юм. Түүний энгийн хийц нь эргэж тойроход хялбар байх дээд зэргийн боломжийг хангадаг ба талбайн захад эргэхэд олон давуу тал бий болгодог. Комбайн нь 9.2 т буюу харьцангуй бага жинтэй,  800/45-30,5 загварын өргөн дугуйтай болохоор хөрсөнд илүү ээлтэй байдаг. SE 260 маркийн комбайн нь 110 м.х.-тэй тракторт тохирно.

  • Уртасдаг ухах хошуутай
  • Өндөр үр дүнтэй ажилладаг, урт хэмжээтэй, нэгдүгээр сэгсрэх транспортертой
  • Бункерын олон янзын хувилбар байдаг
  • Машины бүх хэмжээгээр нь авч үзэхэд төмс унах өндөр бага байдаг
  • Хоёрдугаар сэгсрэх транспортер дээрх идэвхитэй ажиллагаатай,  шанааны савхан сараалжтай
  • Том иш навчинд зориулсан транспортертой учир том иш навчийг сайн зайлуулна
  • Хуруут транспортерын шилжилтыг гидро ажиллагаатай механизмаар тохируулна
  • Гидро  дамжуулгаар ажилладаг бараг тэгш байрлалтай ялгах ширээтэй
  • Төмсийг бункерт нямбай хуримтлуулна
  • Бункерын шал нь зөөлхөн
  • Бункер суллах үед төмсийг гэмтээлгүй буулгана

Техникийн үзүүлэлт

Хэмжээ

Урт

11300 мм

Өргөн

3300 мм

Өндөр

3965 мм

Жин

Хоосон үеийн жин

9180 кг

Дүүжин систем

Хэвтээ татуурга / чиргүүлийн гогцоо

x

Hitch загварын систем

x

Дамжуулга

Кардан гол дээр ирэх эргэлтийн давтамж

540 / 1000 эрг/мин

Сэгсрэх транспортерууд

1-р сэгсрэх транспортерын өргөн

1500 мм

2-р сэгсрэх транспортерын өргөн

1700 мм

1-р сэгсрэх транспортерын талбай

4,8 м²

2-р сэгсрэх транспортерын талбай

3,9 м²

Сэгсрэх, зайлуулах төхөөрөмжүүд

Том иш навчийн транспортерын өргөн

1700 мм

1-р сэгсрэх төхөөрөмжийн өргөн

1500 мм

2-р сэгсрэх төхөөрөмжийн өргөн

1300 мм

Ялгах ширээ

Өргөн

915 мм

Гаднын хольцийн (хогын) транспортерын өргөн

280 мм

Ажиллах хүний тоо

4+3

Бункер

Багтаамж

6000 кг

Ачих өндөр

4200 мм

Дугуй

Дугуй

600/55-26.5

Хөдөлгүүр болон явах анги

Хийн тоормос

x

Шингэний тоормос

x

Тээврийн хурд (нэмэлт сонголтоор)

20 - 40 kм/ц

Тракторт тавигдах шаардлага

Хөдөлгүүрийн чадал (доод хэмжээ)

116 м.х

Тосны зарцуулга

60 л/мин

Шаардлагатай хуваарилах клапаны тоо (энгийн ажиллагаатай)

1

Шаардлагатай хуваарилах клапаны тоо (давхар ажиллагаатай)

1

Даралтгүй юүлэх суваг

1

Дүүжин систем дээр ирэх зөвшөөрөгдөх ачаалал

2120 кг

  • Уртасдаг ухах хошуу
  • Өндөр үр дүнтэй ажилладаг, урт хэмжээтэй, нэгдүгээр сэгсрэх транспортер
  • Олон янзын хувилбараас сонгох бункер
  • Машиныхаа бүх хэсэгт төмс унах хамгийн бага өндөртэй шаталсан хийц
  • Хоёрдугаар сэгсрэх транспортер дээрх идэвхитэй ажиллагаатай,  шанааны савхан сараалж
  • Том иш навч зайлуулах транспортер
  • Гидро ажиллагаатай механизмаар тохируулдаг хуруут транспортер
  • Гидро  дамжуулгаар ажилладаг бараг тэгш байрлалтай ялгах ширээ
  • Төмсийг бункерт нямбай хурамтлуулна
  • Бункерын шал нь зөөлөн
  • Бункер суллах үед төмсийг гэмтээлгүй буулгана
  • Замаар 40 км/ц-ын хурдтай тээвэрлэнэ

1. Файл татах Англи хэл

2. Файл татах Орос хэл