Тариалалт

Арвин ургацын үндсийг бий болгодог нарийвчилсан ажиллагаатай техник

Газар тариалангийн үйлдвэрлэлийг үр ашигтай явуулахад шаардлагатай үрлэх техник нь бүтээмж сайтай, төрөл бүрийн угсраанд холбох боломжтой, олон төрлийн ажлын хошууг сольж болдог түүнчлэн нийтийн тээвэр явдаг зам харгуйгаар аюулгүй тээвэрлэгдэх шаардлагатай байдаг. Гэхдээ энэ бүх нь хөрс нягтруулдаггүй, үрийг зохих хэмжээ, гүнд нь суулгадаг байх ёстой. Орчин үеийн үр тарианы үрлүүрүүд нь газар тариалангийн уламжлалт технологид болон нөөц хэмнэх цомхотгосон технологид ч таардаг онцлогтой байдаг.

Өмнөх жилийн ургамлын төрөл, ээлжлэн тариалалтын систем, цаг уурын онцлог, ургац хураалтын нөхцлөөс хамааран хөрс боловсруулах олон төрлийн арга хэлбэрийг ашигладаг. Лемкений үрэлгээний техник нь хөрс боловсруулалтын уламжлалт болон цөөн боловсруулалтын технологийн аль ч үед аж ахуйн нэгжүүдийн үрийг нягт нямбай суулгах, сааталгүй ажиллах хэрэгцээ шаардлагыг бүрэн хангана.

ЛЕМКЕН компани тариалалтыг үр ашигтай гүйцэтгэж чадах төрөл бүрийн үрлүүрийг санал болгож байна. Лемкений үйлдвэрийн үрлүүрүүд хийц загвараас хамаарч чиргүүлийн, дүүжин, хагас дүүжин хэлбэртэйгээр тракторт угсрагддаг байж болно. Үрлүүрийн авцын өргөн 2.5 метрээс 12 метр хүртэл байгаа нь бүх төрлийн хэмжээний аж ахуйд эдийн засгийн өндөр үр ашигтай хэрэглэгдэх урьдчилсан нөхцлийг бүрдүүлж байна. Үрлүүрийн бункерийн багтаамж нь 650 литрээс 5.800 литр хүртэл хэмжээтэй байгаа явдал тухайн машин бүрийг зохистой бүтээмжтэй ажиллуулах нөхцөлөөр хангана.

Лемкен тариалалтын ажилд үр ашигтай хэрэглэгдэх, эгнээгээр тарьдаг дараах үрлүүрүүдийг санал болгож байна: