WH 200

85 м.х тракторт угсрах, 2 эгнээний, дүүжин машин

WH 200 маркийн дүүжин машин нь төмс болон бусад төрлийн үндэс үртийг хураах зориулалтаар жижиг аж ахуйн үйлдвэрлэлийн процессыг механикжуулахад чиглэсэн төрөл бүрийн хэрэглээний чиглэлээр ашиглагдана.

- Төмсийг эрт ургацын болон үндсэн хураалт гэсэн хоёр шаттай ухахад хэрэглэж болно

- Ургацыг комбайнаар хураах үед түүний бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор урьдчилан ухаж мөрлөх хавсарсан арга хэрэглэхэд ашиглаж болно.

Төмс ухагч нь найдвартай ажиллагаатай ухагч хутгатайн дээр 85 м.х-ээс дээш чадалтай тракторт угсарч ажиллуулахад шаталсан уналттай хоёр транспортер нь ямар ч нөхцөлд шороог сайн сэгсэрнэ. Түүнчлэн ажиллагааг нь улам сайжруулах зорилгоор роторт (бул) бутлах хэрэгслийг нэмэлт захиалгаар авч болно.

  • Энгийн ажиллагаатай, бат бөх машин
  • Дүүжин угсраатай байгаа нь талбайн захад эргэж тойроход хялбар

WH 200- Эко загвар нь төмсийг голдоо мөрлөж орхино

  • Хоёр шаттай хураах арга хэрэглэхэд тохирно
  • Өргөх чадал багатай тракторт зориулсан хөнгөн машин
  • Далангийн булгүй болохоор төмсний даланг нягтруулахгүй
  • Шороо шигших урт савхан транспортертой бөгөөд төмс түүний төгсгөлд зөвхөн нэг удаа унана
  • Шороо шигших савхан транспортерын арын үзүүр хэсгийг доошлуулсан болохоор төмс унах өндөр багассан
  • Шороо шигших савхан транспортерын сэгсрэх эрчмийг нь өөрчлөх зориулалттай чандмань хэлбэртэй өнхрөг
  • Нэмэлт захиалгаар шороог нэмж нунтаглах зориулалттай бул нийлүүлнэ

WH 200 С загвар нь төмсийг голдоо мөрлөж орхино

  • Хоёр шаттай хураах арга хэрэглэхэд тохирно
  • Шороо сэгсрэх эрчмийг  нэмэгдүүлж нэмэлт уналттай болгосон хоёр богино савхан транспортертой машин
  • Хоёр дахь транспортерын арын үзүүр хэсгийг доошлуулсан болохоор төмс унах өндөр багассан
  • Шороо шигших савхан транспортерын сэгсрэх эрчмийг өөрчлөх зориулалттай чандмань хэлбэртэй өнхрөг
  • Нэмэлт захиалгаар шороог нэмж нунтаглах зориулалттай бул нийлүүлнэ

WH 200 S загвар нь төмсийг хажуу талруугаа мөрлөж орхино

  • Ургацыг комбайнаар хураах үед түүний бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор урьдчилан ухаж мөрлөх хавсарсан арга хэрэглэнэ
  • Шороо сэгсрэх эрчмийг  нэмэгдүүлж нэмэлт уналттай болгосон хоёр богино савхан транспортертой
  • Шороо шигших савхан транспортерын сэгсрэх эрчмийг өөрчлөх зориулалттай чандмань хэлбэртэй өнхрөг
  • Нэмэлт захиалгаар шороог нэмж нунтаглах зориулалттай бул нийлүүлнэ

Техникийн үзүүлэлт

 

WH 200 C

WH 200 S

WH 200 ECO

Хэмжээ

Урт

3500 мм

4400 мм

3500 мм

Өргөн

1950 мм

2500 мм

1950 мм

Өндөр

1350 мм

Жин

 

Хоосон үеийн жин

1300 kг

1500 kг

800 kг

Дүүжин систем

Дүүжин системийн доод татуургын төрөл

2  төрөл (Cat.)

Дамжуулга

Кардан гол дээр ирэх эргэлтийн давтамж

540 эрг/мин

Сэгсрэх транспортер

1-р транспортерын өргөн

1700 мм

2-р транспортерын өргөн

1700 мм

1700 мм

-

1-р транспортерын сэгсрэх талбай

1,8 м²

1,8 м²

3,7 м²

1-р транспортерын сэгсрэх талбай

2,3 м²

2,3 м²

-

Дугуй

Дугуйны төрөл

5.00-8

155/80 R13

5.00-8

Холбох тракторт тавигдах шаардлага

Хөдөлгүүрийн чадал (доод хязгаар)

88,4 м.х

88,4 м.х

68 м.х

Хуваарилах клапаны тоо  (энгийн ажиллагаатай)

-

1

-

 

Төмсийг голдоо мөрлөх WH 200 Эко загвар

  • Эгнээ хоорондын 75 см юмуу 90 см  зайд зориулсан,  хүрзэн хэлбэртэй үргэлж хутга
  • Хүрзэн хэлбэртэй хутганы налуугийн өнцгийг өөрчилдөггүй тулгуур иш
  • Өндөр намын байрлалыг нь өөрчлөх тохируулгатай, хатуу бэхэлгээтэй хоёр ширхэг цан хутга
  • Далангийн зориулалттай булгүй
  • Иш навч татах (зайлуулах) транспортергүй
  • Шороо сэгсрэх урт транспортер
  • Транспортерын савх хоорондын зайнаас хамааруулан сонгож болох шороо сэгсрэх транспортерын дамжуулга
  • Байрлалыг нь дээш доош нь болгож болдог, шороо шигших савхан транспортерын чандмань хэлбэртэй өнхрөг
    • Хоёр ширхэг тулгуур дугуй
    • Хамгаалах муфттэй кардан гол

Төмсийг голдоо мөрлөх WH 200 С загвар

  • 580 юмуу эсвэл 620 мм өргөнтэй ухах хэрэгсэл
  • Хутганы байрлалын налуугийн өнцгийг тохируулах механизмтай тулгуур иш
  • Дунд талд байрлах тоормозлох резинэн тулаас
  • 2 юмуу 3 хэсгээс бүрдэх хүрзэн хэлбэртэй хутга
  • Пүршлэх ажиллагаатай 4 ширхэг цан хутга
  • Иш навч хамж татах 2 ширхэг өнхрөг
  • Холбогч амтай 2 ширхэг транспортер
  • Савх хоорондын зайнаас хамааруулан сонгох 1-р болон 2-р транспортерын дамжуулга
  • Байрлалыг нь дээш доош нь болгож болдог, шороо шигших савхан транспортерын чандмань хэлбэртэй өнхрөг
  • Хоёр ширхэг тулгуур дугуй
  • Хамгаалах муфттэй кардан гол

Төмсийг хажуу талруугаа мөрлөх WH 200 S загвар

  • 580 юмуу эсвэл 620 мм өргөнтэй ухах хэрэгсэл
  • Хутганы байрлалын налуугийн өнцгийг тохируулах механизмтай тулгуур иш
  • Дунд талд байрлах тоормозлох резинэн тулаас
  • 2 юмуу 3 хэсгээс бүрдэх хүрзэн хэлбэртэй хутга
  • Пүршлэх ажиллагаатай 4 ширхэг цан хутга
  • Иш навч хамж татах 2 ширхэг өнхрөг
  • Холбогч амтай 2 ширхэг транспортер
  • Савх хоорондын зайнаас хамааруулан сонгох 1-р болон 2-р транспортерын дамжуулга
  • Шороо шигших хоёр савхан транспортерын, байрлалыг дээш доош нь болгож болдог чандмань хэлбэртэй өнхрөг
  • Ар талд нь байрлах хоёр ширхэг тулгуур дугуй
  • Хамгаалах муфттэй кардан гол
  • Хөндлөн транспортер

1. Файл татах Англи хэл

2. Файл татах Орос хэл